Н.Алтанхуяг: Монголын нийгмийг сайхан болгоно
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Нэгдмэл монгол” хөдөлгөөнийг байгуулснаа албан ёсоор зарлаж “мөрийн хөтөлбөр”-өө танилцуулав. Энэ мэдэгдэл нь МАН-ын Бага хуралтай огт холбоогүй бөгөөд өнөөдөр сайн өдөр гэхээр нь хэвлэлийн хурал хийж байна гэдгээ тэрбээр тодотгосон юм.
Нэгдүгээрт, Шударга ёсыг сэргээн тогтооё
Хоёрдугаар, Газрын доорх баялгийг ард түмний өмч болгоё
Гуравдугаарт, Чинээлэг дундаж давхаргыг бодлогоор дэмжиж, бий болгоё.
Хууль шүүхийн байгууллагад бий болсон шударга бусын хонгил нийгэм рүү үсэрхийлж байна. Шударга бусын хонгилыг нураая, эрх мэдэлтнүүдэд ээлттэй иргэддээ халтай хууль дүрмийг өөрчилье. Намуудыг өмчгүй болгоё. Сонгуулийг жижиг мажоритор системээр явуулдгаа болъё.
Лиценз наймаалдгийг зогсоож ард түмэн баялгийн эзэн болох ажлыг зохион байгуулалттайгаар хийнэ. Иргэдийг өрийн дарамтгүй болгоё. Уул уурхайн бус бусад барааны экспортыг эрс нэмэгдүүлэх шаардлага үүсээд байна. Бүтээн байгуулалтгүйгээр улс хөгжихгүй. Маргаашаа бий болгох бүтээн байгуулалтыг өрнүүлнэ. Чинээлэг дундаж давхаргыг бодлогоор дэмжье. ЖДҮ-ийг дэмжиж татварыг нь хөнгөвчилнө. Эдийн засгийн ардчилал гэж байхаа больсон. Тиймээс эдийн засгийн ардчиллыг бий болгоно. Талцаж хуваагдаж, хэрэлдээд суух биш гарц, шийдэл, хөгжил ярих цаг болсон. Чинээлэг дундаж амьдралтай болъя гэвэл надтай нэгд, үгүй гэвэл холхон бай. Шударга бусын хонгилыг хамтдаа нураах цаг болсон.
Монгол хүн монголдоо тайван сайхан амьдарч авч байгаа цалин нь амьдрал нь хүрэлцдэг тийм нийгмийг бүтээхийн төлөө “Нэгдмэл монгол” хөдөлгөөн байгуулснаа зарлаж байна. Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүрийг энэ хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна. Монголын нийгмийг сайхан болгож, шударга ёсыг тогтоохын төлөө явах болно” гэв.
О.Гэрэл
Оллоо.mn
URL: