Юлия Тимошенко Украиныг Европын хамгийн ядуу орон гэв
Юлия Тимошенко Украиныг бүс нутгийн болон тивийн хамгийн ядуу орон гэж тодорхойлсон байна.
“Украины хүн амын 58,7 хувь нь дунд түвшингээс доогуур орлоготой, 30,5 хувь нь амьжиргааны баталгаажих доош түвшингээс доогуур орлоготой байна” гэж ерөнхийлөгчид нэр дэвшигч Facebook-т бичжээ.
Эдийн засгийн ийм байдал нь хүмүүс олноороо гадагшаа явах шалтгаан болж байгааг тэр тэмдэглэсэн байна. Өнгөрсөн жил нэг сая гаруй хүн эх орноо орхин явж, бас гурван сая хүн ойрын үед ингэхэд бэлэн байгаа юм гэж Тимошенко онцлон дурджээ. Ийм байдал нь үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна гэж хуучин ерөнхий сайд бичжээ.
“Хэвийн цалин хөлс, тэтгэвэр, нийгмийн баталгаа, аятайхан ирээдүйн аль аль нь байхгүй орноос хүмүүс үнэхээр зугатаж байна” гэж тэр тэмдэглэжээ.
Бий болсон нөхцөл байдлыг засахын тулд эрх баригчид украинчуудад өөр боломж олгож, эх орондоо хүн шиг амьдрах нөхцөл бүрдүүлэх шаардлагатай гэж улстөрч үзэж байна.
Украины Үндэсний банкны мэдээлснээр, сүүлийн таван жилд хүн амын орлого бараг тавны нэгээр буурчээ.
С.Инда
Bataar.mn
URL: