УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад хилийн хориг тогтоожээ
УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг яллагдагчаар татан шалгаж байгаа. Тэгвэл яллагдагчаар татагдаад байсан түүнд шүүхээс хилийн хориг тогтоожээ. Түүнийг дүү Д.Жүгдэрнямтайгаа хамтран их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх хэргээр шалгаад байсан юм. Тодруулбал, хэвлэлээр Эрүүгийн цагдаагийн газрын, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Транс маш сервис” ХХК-тай УБТЗ-ын хамтран ажиллах гэрээний луйвар, дүү Д.Жүгдэрнямтайгаа хамтар Хонг-Конгод бүртгэлтэй оффшор компаниар дамжуулан 7,5 сая долларын гүйлгээ хийж, мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж байна хэмээжээ.
Б.Аз
URL: