ЯАГААД_ЯАГААД_ЯАГААД?

45068883_792327681098234_1870589996939870208_n

Монгол улсын стратегийн хамгийн том бүс нутаг болох Таван толгой, Оюу толгой орчимд уул уурхайн баялгаа эрчимтэйгээр нээн олборлох, төмөр зам тавих, цахилгаан станц байгуулах томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ хэмээн төрийн гурван өндөрлөг албан ёсоор ард олондоо мэдэгдсэн. Энэ хугацаанд төрөөс баримталж буй бодлогуудыг ажиглахад “яагаад, яагаад, яагаад?” гэсэн асуулт урган гарсаар байгааг та бүхэнтэй хуваалцъя.

1-р яагаад?

Таван толгойн ордод төмөр зам тавих асуудлаар урьд өмнө МCS групп “Бид төмөр замаа бүтээн байгуулж өөрсдөө 49 хувийг, улсдаа 51 хувийг эзэмшүүлнэ” гэж анх мэдэгдэж байв.

Түүний дараа Шинху групп хувийн өмчит бизнесийн байгууллага Монголын төмөр замд 100 хувь хөрөнгө оруулаад Монгол улсад 60 хувийг, Шинху групп 40 хувийг эзэмших санал тавьсан нь 2010 он билээ.
Гэтэл Монгол улсын Засгийн газар энэ оноос “Таван толгойн бүлэг ордоо эдийн засгийн эргэлтэд оруулж, ард түмэндээ хувьцааны ногдол ашиг хүртээнэ. Тус ордын 30 хувьд олон улсын хөрөнгийн биржээс IPO босгоно” хэмээн мэдэгдэхтэй дашрамдуулан өдгөө Хятадын төрийн өмчит Шинхуа групп төмөр замд хөрөнгө оруулж, “Бид 51 хувийг, харин Монголын талд 49 хувийг эзэмшүүлнэ” гэсэн тооцоо хийгээд сууж байна.

Шинхуа групп Таван толгойн төмөр замд 100 хувь хөрөнгө оруулбал, гэрээний бүхий л цаг хугацаанд мөн л Таван толгойн ордын 51 хувийг эзэмших болно.
Учир нь Монголын эрдэс баялгийн түүхий эдийн гол импортлогч Хятад улс байгаагийн зэрэгцээ Монгол төрийн эрх мэдэлтнүүдийн өмнөд хөршүүдээсээ удаа дараа авсан их хэмжээний тусламж, урт хугацааны зээлийн хариуд

Хятадын төр ийм нөхцөл шаардаж байна.
Уг үндсийг ухаж ойлгоход дараах мэдээлэл тустай.
Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ хэд хүрч өссөн ч Хятадын төрд барьцаалагдсан Монгол улс нүүрсээ хэдээр, хаашаа арилжаалахаа дур мэдэн шийдэх хүчгүй байлгах ганц арга нь Таван толгойн орд, тус бүс нутагт барьж байгуулах төмөр замын асуудал юм. Ингэснээрээ хятад улс Монголын нүүрсний үнийг өөрсдийн хүссэнээр тогтоох далд санаархал агуулж байгаа. “Монгол төрийг эрхшээлдээ байлгаж, нүүрсний үнийг өөрсдийн хүссэнээр барих ганц хөшүүрэг гарцаагүй Эрдэнэс таван толгойн 51 хувийг эзэмших явдал” хэмээн үзсэн тэд ийнхүү улайран зүтгэж байна.

Яагаад Монгол ахан дүүс та бүхэн өөрийн эх орондоо, өөрийн баялагтаа эзэн болж чаддаггүй юм бэ? Монголын ард түмэн өөрсдийн баялгаа 70 доллароор арилжина уу, 700 доллароор зарна уу гэдэг Хятадын төрд огтхон ч хамаагүй!!!

Иймд Монголын ард түмний ирээдүй хойчийн баталгаа болсон энэ стратегийн бүс нутагт Шинхуа буюу Хятадын төр 51 хувийг эзэмшихдээ тулбал Монголын ирээдүй дуусна!!! Ахан дүүс та бүхэнд бидний нэгэн адил Төвдийн өөртөө засах орон, Өвөрмонголын өөртөө засах орноос ялгарах зүйл үлдэхгүй ээ!!!

2-р яагаад?

Манай хувийн өмчит Шинху групп өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол улсын томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах хүсэлтийг удаа дараа өгсөөр ирсэн. Гэвч жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Cоal Mongolia”, “Discover Mongolia” зэрэг “Гадаадын хөрөнгө оруулалт татах нэртэй” чуулга уулзалтууддаа манай төлөөллийг огтхон ч урьдаггүй нь нэн хачирхмаар. Учир нь бүх цаг үеийн туршид бид бусад хөрөнгө оруулагчдаас хувь илүүгээр, үргэлж Монголын талд илэрхий ашигтай тооцоо судалгаа, үнийн санал бүхий ТЭЗҮ-ийг илгээдэг байв!!! Яагаад??? Авилга өгдөггүй учраас уу?
Хятадын төрийн өмчит Шинхуа групп, Монголын хамгийн том бизнесийн бүлэглэл MCS группийг лоббидон нэгэн цагт хамтдаа Bank of China-гаас 750 сая долларын зээл авсан байдаг. Монголын бизнесменүүдийг урхидан Хятадын төрд баталгаа гарган өгч “өрөөр барьцаалсан Шинхуа энэ тооцоогоо өнөөг хүртэл дуусгаагүй байна. Иймд Монголын эрх баригчид Шинхуад урхидуулсан MCS-ийн өмнөөс Таван толгойн ордоо Хятадын төрд найр тавин өгөхдөө тулсан юм уу?
Яагаад Монголын ард түмэн өөрсдийн хувь хишгээр бусдын өмнөөс өр төлөх ёстой юм бэ? Тэдгээр компанийн хамтын өр нийт монголчуудын хувьд өмнөд хөршдөө баялгаа цөлмүүлэхийн үндэс болох ёсгүй!!!

3-р яагаад?

Хөрөнгө оруулалтын чуулга нэртэй хуйвалдааны уулзалтуудад оролцохоор очсон хэдэн хятадуудад Монголын эрх мэдэлтнүүд хэрхэн хамраа дөрлүүлж байгааг та бүхэн хэвлэлээр хангалттай харсан биз ээ. Тусгаар улсын төр хайгуулын лиценз авч Монголоор тэнүүчилсэн харийнханд дөрлүүлж, “Бид одоо улс төрийн тогтвортой байдал, татварын хувь хэмжээгээрээ хөрөнгө оруулагч нарт илүү боломж олгоно” гэж амлаж суухдаа ичих хэрэгтэй!!!

Энэ амлалт хэн нэгэн эрх мэдэлтэн олон нийтийн өмнө гараад ам алдчихдаг үг биш, судалгаа шинжилгээнд суурилж, олон нийтийн эрх ашиг хөндөх асуудал бүрд ард нийтийн санаа бодлыг тусгасан, алсын хараа, аюулгүй байдалдаа дүн шинжилгээ хийсэн бодлогын баримтаар баталгаажсан мэдээлэл байх ёстой.

Үндсэрхэг үзэлт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа!!! Ингээд та бүхэн эцэг өвгөдийнхөө халуун амь, бүлээн цусаа юүлэн хамгаалж үлдээсэн эх орныхоо өрцийг цоолох эрхийг, газар нутгийг чинь ачаад нүүлгэчих эрхтэй хамт Хятад улсад өгөхөөр болж байгаа хэрэг үү?

Дээрх гурван ЯАГААД-д хариулж, ард олноо бодит мэдээллээр хангана уу!!!

#Хүндэтгэсэн_Шинху_группийн_Далайгаас


URL:

Сэтгэгдэл бичих