Хятадад сүүнээс дахин хор илрэв
Хятадын үйлдвэрлэгчид сүүний найрлагад меламин буюу муутгадаггүй бодис найруулдагаас болж олон хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирч байсан удаатай. Тэгвэл тус улсын “Менгин Пэйри” компанийн үйлдвэрлэдэг сүү, тарагнаас дахин афлотоксины өндөр агууламжтай хорт бодис илэрсэн байна.
Сичуань мужид үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг тус компани сүүгээ борлуулахдаа ийм төрлийн хор хийдэггүй хэмээн мэдүүлсэн ч мөрдөн байцаалтын явцад тодорхой болжээ. Одоогоос гурван жилийн өмнө буюу 2008 онд тус улсад меламины агууламжтай сүүнээс хэдэн арван хүүхэд хордон нас барж байжээ.
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: