У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаяр ЖДҮХС-аас зээл авсныг Н.Номтойбаяр баримтаар дэлгэн харууллаа

de1119c6-91c1-4696-a7bd-344095aeafc9-600x386

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр намынхаа дотоод асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдэгдлийнхээ эхэнд “ЖДҮХС-тай холбоотой Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өмгөөлөн хамгаалаад байсан шалтгаан нь өөрөө төрсөн дүүдээ энэ сангаас зээл авч байсан баримтыг би олж үзлээ. Шадар сайд байхдаа дүүгийнхээ зээлийг хөөцөлдөн ЖДҮХС-аас 2016 онд 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Зээлийн санхүүжилтийнхээ 560 сая төгрөгийг одоогийн байдлаар авчихаад байгааг мэдлээ” хэмээн тайлбарлаж байлаа.

Түүнчлэн тэрээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн дүүдээ тус сангаас зээл авсныг нотлох баримтыг үзүүлсэн бөгөөд “Шудрага ёс хэмээн ярьдаг байсан Ерөнхий сайд ийм гэдэг нь нотлогдсон тул өөрийн хүсэлтээр ажлаа өгөхгүй бол би өөрийн албан бланк дээр Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж эхлэнэ. Би хувь хүнийхээ хувьд нилээд зориг гарган байж, энэ мэдэгдлийг хийж байна. У.Хүрэлсүх сайдад ард түмэндээ шудрага ёс, шинэ жилийн бэлэг болгон Ерөнхий сайдын ажлаасаа огцрох 48 цагийн хугацаа байна” гэсэн юм.

Ийнхүү Ерөнхий  сайд У.Хүрэлсүх ЖДҮ-тай холбоотой байсныг баримтаар үзүүлэхийн зэрэгцээ уг мэдээллийг өнгөрсөн мягмар гарагт олж авсан ба тэр үед мэдээлэл хийж болох байсан ч Засгийн газрын тэргүүн Япон улсад айлчлал хийж байсан тул мэдэгдлийг хойшлуулсан хэмээсэн юм.

Fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих