“Facebook” 6.8 сая хэрэглэгчийнхээ мэдээллийг алдав

f8-mark-zuckerberg-2-960x570“Facebook” компани зарим хэрэглэгчдийнхээ нууцыг алдсан тухай мэдээ тарсантай холбогдуулан компаниас мэдээлэл хийлээ. Тэдний мэдэгдсэнээр компаниас 6.8 сая хэрэглэгчийн хувийн нууц зургийг задруулсан гэдгээ хүлээн зөшөөрчээ.

“Энэ оны есдүгээр сарын 13-наас есдүгээр сарын 25-ны хооронд “Facebook”-ийн сүлжээнд вирус нэвтэрч, хэрэглэгчдийн нийтэд дэлгээгүй зургуудад гадны 1500 аппликейшн нэвтрэх боломжтой боллоо” гэж “Facebook”-ийн компаниас онцлон мэдэгдлээ. Хэрэглэгчдийн зөвшөөрөлтэйгөөр л “Facebook”-ийн сүлжээн дэх зурагт   хөндлөнгийн аппликейшнууд нь нэвтрэх боломжтой байдаг. Үүссэн асуудалтай холбогдуулан “Facebook”-ийн аппликейшн хөгжүүлэгчид хамтран хэрэглэгчдийн алдсан зургуудыг устгахаар ажиллаж байна хэмээн мэдэгдлээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих