Косовод арми байгуулахыг АНУ хууль ёсны гэж үзэж байна
Өөрийгөө зарлан тунхагласан Косово улсын эрх баригчид арми байгуулах эрхтэй гэж АНУ үзэж байгаа боловч Косово болон Сербид харилцаагаа хэвийн болгохыг зөвлөжээ. Энэ тухай НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгчийн улс төрийн зохицуулагч Родни Хантер тус байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн шуурхай хуралдааны үеэр мэдэгдсэн байна.
АНУ-ын төлөөлөгчийн үзэж буйгаар энэ алхам нь 1999 оны зургадугаар сарын 10-нд баталсан, Косовогийн хямралыг зохицуулах үндсэн зарчмыг тодорхойлсон “1244 дүгээр тогтоолтой бүрэн нийцнэ”.
Өөрийгөө зарлан тунхагласан Косово улсын парламент аюулгүй байдлын хүчинд тулгуурлан арми байгуулах тухай хуулийг энэ сарын 14-нд баталжээ. “Сербийн жагсаалт” намын депутатууд танхимыг орхин гарч, санал хураалтад оролцоогүй байна.
Байгуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа арми нь 5000 цэргийн албан хаагчаас бүрдэх төлөвтэй байгаа бол нөөцдөө 3000 цэрэгтэй байх аж. Дээрх хуулийн төсөлд зааснаар, армид зарцуулах жилийн зардал 98 сая евро байх юм. Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд их буу, Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах, мөн биологи, химийн зэвсгээс хамгаалах анги нэтгэл байх төлөвтэй байна. Косовогийн Аюулгүй байдлын хүчний командлагч Рахман Рама өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт мэдэгдэхдээ, “армид бүх иргэн алба хаах бөгөөд Косовогийн бүх нутаг дэвсгэрт, тухайлбал, хүн амын дийлэнх нь серби үндэстэн оршин суудаг хойд хэсэгт үүргээ гүйцэтгэнэ” гэжээ.
montsame.mn
URL: