Хятадын “Air China” компани Монголоор тоглож байна

Хятадын агаарын тээврийн “Air China” компани Монгол руу нисэх зорчигчдоор тоглож, өөрс­дийнхөө талд ашигтай биз­несийг хөгжүүлсээр байна.
Учир нь олон улсын нислэг үйлддэг энэ компанийнхан Монголд газардахын тулд “агаар муу” гэсэн тайлбар хийж, сүүлийн нэг сар зорчигчдын тав тух, цагийг алдуулж байна.
Энэ чиглэлийн өвлийн цагийн хуваарь ёсоор бол Бээжингээс нисэх цаг нь 11:55, Улаанбаатарт буух цаг нь 14:30 байдаг. Эргээд 15:30-д нисч, 17:35-д Бээжинд газардах ёстой. Гэтэл “Air China” ком­панийн онгоцоор зорчин Мон­голд газардахын тулд заавал хойшилсон цагийн ху­­ваариар ирэх ёстой болол­той.
Түрүүч 1-р нүүрт

Гэр бүлдээ ирж буй, амарч зугаалж яваа хүмүүс яах вэ цагийн асуудал тийм ч чухал биш байж болох юм. Эмнэлэг болон ху­рал цуг­лаанд оролцох шаард­лагатай хүмүүсийн хувьд энэ нь маш том асуудал төдийгүй хо­цорс­ноос болж өчнөөн саяын гэрээ нь цуцлагдаж, ашгаа алдах тохиолдол биш­гүй бай­даг ажээ.
Зорчигчид ийн ажил нь бүтэлгүйтсэнээс болж бухимдаж байхад “Air China”-гийнхан өөрсдийн ком­паниуддаа ашигтай санал бий болгодог байна. Хэр­вээ тухайн нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон бол зорчигчдоо нэг цагт 150 юанийн үнэтэй, хоол ундгүй, дотроо бие засах газаргүй, шивэр, хулмас гээд муухай үнэр дүүрэн буудалд хүчээр буулгаж байна.
Энэ нислэгийг үйлддэг “Боинг-733” онгоц 150 хүний суудалтай. Тэгвэл онгоц нэг цаг саатахад тухайн зочид буудалд 22500 юань буюу дөрвөн сая гаруй төгрөгийн орлого орж байгаа юм. Нислэг ихэнхдээ 4-6 цаг хойшилдог бол заримдаа хонох тохиолдол ч гардаг.
Уг нь онгоцноос хоцрох­гүйн тулд Монголыг зорих зор­чиг­чид Бээжингийн олон улсын нисэх буудалд нэлээд эрт очоод ч хүрэх газраа цагтаа хүрч чаддаггүй. Бээ­жин-Улаанбаатарын чиг­лэлээр монголчуудаас гад­на хятад иргэд олноор зорчдог. “Air China” компанийнхан цаг агаар муу гэж чанга яриг­чаар зарлаад зор­чиг­чид бухимдахаар “Улаан­баатарын утаанаас болоод” гэж зорчигчдын амыг тагладаг болсон байна.
Энэ сарын 24-ний өдөр Улаанбаатарт 14:30 газардах байсан СА901 аяллын цаг нь хойшилж 18:00 цагт нисч, 20:30-д буух байтал буулгүйгээр буцаад Бээжинг зорьсон ажээ. Арайхийн буух газар дөхөж, онгоц дугуйгаа дэлгэж байснаа гэнэт буцаад өндөр авч, газардахгүй болсон тухайгаа зарласан байна. Учрыг лавлахад Улаан­­баатарт утаа ихтэй ба­й­гаа учраас буулт хийх бо­ломж­гүй гэсэн хариулт өг­чээ. Ингээд хоёр цаг 35 минут нисээд газардах ёстой бай­­­сан зорчигчид буцаад Бээ­­жинд буув. Бүр бүтэн хо­ногийг тэндээ өнгөрүүлсэн бай­­гаа юм. Өөрөөр хэлбэл ту­­хайн аял­лын зорчигчид Бээ­­­жингээс хоёр хоног нисч ир­­жээ.
Гэвч энэ нь цаг агаар муугийнх биш, утаа униарынх бүр ч биш байс­ныг зор­чигчид тухайн үед мэ­дээгүй ажээ. Харин буцаад Бээжинд газардсан хой­ноо нисгэгчийн буруу­гаас болж зорьсон газраа хүрч чадаагүй гэдгээ мэдсэн бай­на. Нисгэгчийн бү­хээгт олон хүний амь нас хариуцаж яваа хүн алдаа гар­гаж болохгүй гэдгийг захын хүн мэдэх ёстой. Гэтэл нисэх багийн гар­гасан алдааг “танай утаанаас боллоо” хэмээн чихэж байгаа нь ичгэвтэр юм биш үү.
Үнэхээр онгоц бууж чадахгүй хэмжээнд очтолоо утаатай байгаа юм бол бусад авиа компанийн нислэгүүд Мон­голд газардаж чадаад байгаа нь ямар учиртай байж болох вэ.
Утаа ихтэй гэдэг нь Улаан­баатарт байгаа асуудлуудын нэг яахын аргагүй мөн. Гэхдээ Бээжин өнгөрсөн жил утаатай хотуудын жаг­саалтыг тэргүүлж байх үед Улаанбаатар долоод л жаг­саж байсан. Тэр үед онгоц­нууд Бээжинд хэвийн газард­даг байсан.

Ингэхээр ердөө л “Air China” компанид Монгол руу нислэг үйлдэх чадвартай баг олд­доггүй, аль эсвэл Хятадын төрийн бод­лого юм байна гэсэн дүгнэлт хийх үлдээд байгаа юм. Утаатай Улаанбаатарт “Аэрофлот”, “Korеan Air”, “МИАТ”, “Аэро Мон­голиа” зэрэг компанийн багийн­хан нислэгээ амжилт­тай үйлдсээр байна. Бүр Хятадын “Тяньжин Эйр­ланс” компани хүртэл нис­лэгээ үйлдэж чадаад, болгоод бай­хад “Air China” ердөө л дургүйд хүчгүй гэг­чээр монголчуудаар тог­лож буйгаа харуулж байгаа юм. Үнэхээр өдрийн 14:30 цагт газардахад утаа униар ихтэй бол Бээжингээс нисэх цагаа  18:00 болгож, хуваарьтай өөрчлөлт оруулж болмоор санагдах юм. Энэ асуудлыг манай Засгийн газар, ИНЕГ анхааралдаа авах цаг нэгэнт болсныг дээрх баримтууд бэлхнээ харуулж байгааг анхааруулж байна.

URL:

Сэтгэгдэл бичих