Ховор өвчин тусаад янжуур идэх болжээ
Их Британийн Өмнөд Йоркшир гүнлигийн Барнсли хотод амьдардаг Карен Кахини гэдэг 42 настай эмэгтэй жирийн хүмүүс ер идэж чадахгүй тийм зүйлд татагддаг гэнэ шүү. Каренд амьдрал сайхан хандсангүй. 12 насандаа тэрээр менингит өвчний улмаас сохорсон бөгөөд хэдэн жилийн дараа тамхинд орсон гэнэ. Харин өнгөрсөн жил янжуур тамхины ишийг иддэг болжээ.
Эхлээд бага багаар иддэг байсан бол одоо татсан бүх тамхиныхаа ишийг залгичихдаг болсон төдийгүй самбар дээр бичдэг шохойгоор даруулдаг болжээ. Өдгөө Карен өдөр бүр янжуур тамхины найман иш, хоёр ширхэг шохой идэж байгаа гэнэ. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст олгодог тэтгэмжээрээ амьдардаг бөгөөд хамтран амьдрагч эр нь гэртээ ажилгүй суудаг гэнэ. Тийм учраас энэ эмэгтэй мөнгөгүйн улмаас нарийн мэргэжлийн эмчид үзүүлдэггүй байна.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: