Прокуророос ЖДҮХС-тай холбогдуулан дахин 1 гишүүнийг нэмж, нийт 4 гишүүнийг эгүүлэн татах санал оруулахаар төлөвлөжээ
Улмаар прокурорын байгууллагаас уг асуудлыг хянаж, гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ойрын өдрүүдэд УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа талаар ч бид мэдээлж байсан юм. Тэгвэл эх сурвалжуудын сүүлд өгсөн мэдээллээр прокурорын байгууллагаас гурван гишүүн дээр дахин нэг гишүүнийг нэмж УИХ-д өргөн барих саналтай байгаа талаар мэдээлж байна.
Өөрөөр хэлбэл ЖДҮ-г хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компани, хуулийн этгээдэд их хэмжээний зээл авч өгсөн, ингэхдээ ямар нэгэн буруутай үйл ажиллагаа явуулсан тул УИХ-ын нэр бүхий 4 гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгахаар прокурорын байгууллагаас бэлтгээд байгаа аж.
Дашрамд сануулахад өмнө нь прокурорын байгууллагаас ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн нэрийг эгүүлэн татахаар оруулж ирсэн. Гэвч УИХ эгүүлэн татах шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан билээ.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
Б.Анир
URL: