Улаанбадрахын малчдад учруулсан “Кожеговь”-ийн уршиг үргэлжилсээр байна
Францын “Арева”-ийн салбар “Кожеговь” компани Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 2000 оноос эхлэн ураны хайгуул, олборлолт хийснээр тус нутгийн малчид ундны усгүй болж, мал сүрэг онош нь олдохгүй өвчнөөр хорогдож, хээл хаядаг эсвэл генийн өөрчлөлттэй үр төл гаргах болсон юм. Тэгвэл одоо ч уршиг нь үргэлжилж, малчид хохирсоор байгааг ураны нөлөөгөөр 20 гаруй үхрээ алдсан малчин Д.Норсүрэн гуай ярилаа.
2017 оны байдлаар тэдний нэг ямаанаас гэхэд л долоон зулбадас гарсан бол ихэрлэснийг эс тооцвол ийм байдлаар хорогдсон төлийн тоо 20 гарчээ. Мөн тэдний хотонд хүзүүгүй ишиг зургаа гарсан байна. Энэ байдал малын таван төрөл дээр адил тохиолдож байгаа. Малын зулбасан хээл бүгд улцан ягаан өнгөтэй хөөж хавагнасан байдалтай, дээр нь цайвар өнгөтэй бэржрүүтэй байдаг аж. Ялангуяа тэмээ, адууны элэг олон хэлтэрхийтэй, зориуд зүсчихсэн юм шиг олон салбантай болсон. Тэгвэл өнгөрсөн сарын сүүлчээр өвлийн хүнсээ бэлдэхдээ нядалсан малыг харж байхад бог малын элэг зүссэн юм шиг , зарим нь хагарчихсан юм шиг болсон нь ажиглагдаж байгааг малчид хэлж байна.
Эх сурвалж: www.polit.mn
URL: