Ард түмэн одоогийн УИХ-ын гишүүдээс уйдчихсан
УИХ-ын гишүүн Л.Гантөмөртэй ярилцлаа.
-Сонгуулийн хуулийн хэд хэдэн заалтад өөрчлөлт хийсэн. Тэр дундаа нэр дэвшигчдийн мөнгө тараах, бэлэн мөнгөний тараалтыг хориглосон. Тэгэхээр та нөхдийн хувьд жаахан хэцүү байдал үүсэх гээд байна уу?
-Би ч ялгаагүй бэлэн мөнгө амлаж, түүний төлөө санал өгдөг байдал зогсоосой гэж бодож байна. Өөрсдөө бэлэн мөнгө тараах саналыг өнөөгийн парламентынхан хийсэн. Энэ нь буруу алхам байжээ гэдгийг өнөөдөр ухаарсан байх. Бэлэн мөнгөний тараалтыг бий болгосноор парламент, Засгийн газар аль аль нь буруутай. Бид энэ бурууг бусдаас хайх ёсгүй. Гаргасан бодлогынхоо зөв, бурууг мэддэг байх ёстой.
Тухайлбал буруу зүйл хийснээ, ямар засвар хийх ёстойгоо мэддэг байх хэрэгтэй. Тэгэхгүй миний хийсэн ажил, санаачилсан бодлого зөв гээд улайраад дайраад байж болохгүй.
-Сонгуулийн хуулийг өөрчилснөөр шинэ хүн УИХ-д сонгогдох боломж тун бага болчихлоо гэсэн шүүмжлэл үүссэн. Явцуу хүрээнийхэнд зориулагдчихсан юм биш үү?
-Энэ Сонгуулийн хууль хуучин хүмүүст зориулагдсан гэж байгаа нь худлаа. Нэр дэвшигчийн тойргийн тоо цөөрөхөөр санал авах хугацаа багасч байгаа юм. Мөн сонгуульд зориулж янз бүрийн зүйл тараахыг хориглосон. Эдгээрээс болоод шинэ хүн сонгогчдод танигдаж амжихгүй гэсэн яриа бий. Тэгвэл тэд маргаашаас эхлээд гудамжны буланд очоод яриагаа хий, эхлүүл л дээ. Сум, багуудаар тойрч иргэдтэй уулзаж, субботник хийг.
Овоо тахиж, сүм хийд босгоод хандив өргөдөг өөрөөр хэлбэл мөнгөөр аархсан сонгууль их боллоо. Одоо ард түмэнтэйгээ ойр байж, уулзаж ярилцвал ялах боломж бий.
-Тухайлбал?
-Мөнгө тарааж болохгүй нь гээд залхуу сэтгэлгээ нь ноёлоод байгаа болохоор л хуучин хүмүүст зориулагдсан хууль гэж цуураад байгаа юм. Яг үнэндээ ард түмэн хуучин хүмүүстээ дургүй байгаа шүү дээ. Тиймээс өрсөлдөөн явагдана. Боломж байхад субботник хийгээд үзэх хэрэгтэй. Тэгэхгүй сайхан цагаан захтай, баян, тэнгэрийн амьтан мөнгөөр зодож УИХ-ын гишүүн болно гээд байх юм. Эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдыг шүүмжилчихээд одоо ард түмэн намайг сонгоно гэж мөрөөддөгөө болих хэрэгтэй. Ядаж л онлайн, фэйсбүүк, твиттер ашигла л даа. Өөрийн гэсэн блогтой бол. Сайн бичээд байхад өөрийг нь мэддэг таньдаг олон хүнтэй болно. Ер нь энэ Сонгуулийн хууль чи сайн ажилла л гэж байна. Сонгуулиас өмнө ард түмний дунд ажиллаж, амьдарч байгаад сонгогдсон хүн их сайн гишүүн болдог.
-Тийм хүн ховор шүү дээ?
-Би хоёр парламентад суугаад харж байхад иргэдийнхээ дундаас гарч ирсэн хүн гайгүй байдаг. Тухайлбал Дорнотын П.Алтангэрэл гишүүнийг хар л даа. Тэр хүн 10 жил тэнд ажилласан. Дөрвөн жил аймгаараа тойрсон. Ялснаасаа хойш хамгийн их тойргоороо явдаг, УИХ-д ч идэвхтэй ажилладаг. Иргэд ямар хүнийг сонгодог вэ гэдгийг тэр мэдээд байгаа биз дээ.
Харин мөнгө, нэр хүндээр зодоод, дээгүүр гүйж яваад ороод ирсэн нь ажил хийдэггүй аархуу байдаг. Би мундаг баян учраас ард түмэн намайг үр хүүхэд, үе удмаар нь сонгоно гэсэн байдалтай ханддаг. Үнэхээр парламентын гишүүн гэдэг том алба. Энэ албыг хаших гэж байгаа бол хөдөлмөрлө л гэж хэлмээр байна. Тэгэхгүйгээр хууччуулд зориулсан хууль гээд залхуураад байж болохгүй биз дээ. Хэдэн ном уншиж мэдлэгтэй, бизнес хийж мөнгөтэй болчихоод би УИХ-ын гишүүн болох болзол хангасан гэж яриад байх утгагүй.
Ядаж оюутнуудтай уулзаад лекц унших хэрэгтэй. Хуучин гишүүдээс иргэд уйдсан.
-Танаас уйдсан болов уу?
-Надаас ч гэсэн уйдсан л байх. Тиймээс юу хийснээ, цаашид юу хийхээ яриад, сонгуульд ажилсаг байх хэрэгтэй.
-Таны хувьд тойрогтоо хийх ёстойгоо хийж амжсан уу?
-Намайг тойргийнхон маань тахин шүтдэг гэж ярих буруу. Гишүүн бүр тойргийнхондоо шүүмжлүүлдэг. Тухайн тойргоос хэн ч сонгогдсон байлаа иргэд бүгдэд нь сэтгэл дундуур байдаг. Хэний төлөө саналаа өгснөөс шалтгаалаад гишүүдийнхээ ажлыг дүгнэж, харж байдаг. Бүх хүний дэмжлэгийг авсан төгс төгөлдөр гишүүн гэж хаа ч байхгүй.
Миний хувьд тойргоосоо сонгогдсон гишүүний хувиар энэ төрийн зарим нэг зүйлийг зөв болгочих юмсан гэж хийсэн, хийхийг оролдсон ажлууд бий.
-Тэгээд танд итгэж, саналаа өгсөн иргэдийнхээ өмнө амласнаа хийж амжсан уу?
-Амжсан л гэж бодож байна. Гэхдээ санал өгөхдөө тухайн хүн яг юу хийлгэхийг хүссэн нь их сонин. Төр улсын төлөө жаахан ч гэсэн зүйлсийг хийсэн. Би төрийг байнга л жижигхэн байлгаж, дарга нарыг ард түмнийхээ өмнө бөхөлздөг болгохын төлөө байсаар ирсэн. Тэглээ гээд энэ нүсэр төр амархан жижгэрч, бөхөлздөг болохгүй л дээ. Ядаж ингэж дуугардаг хүн байгаа нь төрийг зөв болгоход хэрэгтэй. Тэгэхгүй бүгд төр мундаг гээд явчихвал жилийн дотор хаад, ноёд болчихдог. Түүн шиг амархан юм ч байдаггүй. Төрийг жижигхэн болгох хэрэгтэй гэхээр хүчгүйдүүлэх гэж байна гэх шүүмжлэл гарч байсан. Ингэж шүүмжилснээр төр хөрсөн дээр бууж, хүчтэй байдаг. Тэгэхгүйгээр ноёлох байдал ажиглагддаг.
-Тойрог багасгачихаар нэр дэвшигчдийн дунд нэлээд ширүүн өрсөлдөөн болох төлөвтэй. Таны хувьд ирэх сонгуульд хуучин тойрогтоо дэвших үү?
-Тэгнэ. Өөр тойрогт очлоо гэхэд би тэдэнд танигдахын тулд маш их хөдөлмөр, хөрөнгө зарцуулах болно. Тэгэхээр хуучин тойрогтоо өрсөлдөнө. Ялна гэдэгтээ ч итгэлтэй байгаа. Ер нь ямар ч хүн ялна л гэж өрсөлддөг.
-Намууд нэр дэвшигчдээсээ асар их мөнгөний татаас авдаг. Танай намын хувьд ирэх сонгуульд өрсөлдөх боломжоо 50 сая төгрөгөөр авч байгаа гэсэн?
-АН-аас нэр дэвших хүмүүс 50 сая төгрөг намдаа өгөх ёстой. Түүнийгээ хандив босгож цуглуулж өгдөг. Тэр татварыг нам аваад идчих мөнгө биш. Сонгуулийн ажилд зориулдаг хуримтлал. Үндсэндээ сурталчилгаа гэх зэргийн зардлыг бүрдүүлэхийн тулд ингэж авдаг. Манай нам шиг хулгай хийдэггүй намд байхаас аргагүй асуудал байгаа юм. Тиймээс гишүүдээ мөнгө босгох, хандив цуглуулах чадвартай бол гэсэн шаардлага тавьж байгаа. Бусад хүчтэй, хулгай хийдэг намууд түүнийгээ хэлэхгүй шүү дээ.
-Хүчтэй нам гэдэг чинь МАН л биз дээ?
-Тийм, тэд мөнгө босгох аргатай л даа.
-Таны хувьд 50 саяыг яаж олох вэ?
-Би найз нөхдөөсөө хандив цуглуулдаг.
-Сонгуульд зарцуулсан мөнгийг хэд дахин өсгөж олох боломжтой учраас УИХ-д гарахын тулд улайран зүтгэдэг юм биш үү?
-УИХ-ын гишүүн болоод түүнийг нөхнө гэж байхгүй. Ер нь улстөрд мөнгө зарцуулж буй шалтгааны ихэнх нь өөрийгөө бусдад таниулах сурталчилгааны л төлбөр. Тендерээр нөхдөг асуудал их хэмжээний мөнгөн дээр л яригддаг байх. Над мэт шиг хоёр, гурван саяын хандив олон хүнээс авдаг хүнд тэр тендерийн асуудал яригдахгүй.
Гэхдээ монголчууд маань нэг үеэ бодвол харьцангуй совесттой болчихож. Болж өгвөл улсын тендерт оролцохгүй юмсан гэдэг сэтгэлгээтэй болсон байна. Төрийн оролцоогүйгээр бизнесээ босгосон гэдгээрээ бахархахыг хүсдэг, хамгийн гол нь төр бизнес, хөрөнгийг минь булаагаад авчихгүй байгаасай гэж боддог хүн олон болсон байна.
-“Танд сонгуулийн үеэр тусалъя. Дараа нь надад тендер авахад, өөр бусад ажилд маань туслаарай” гэх хүн олон байдаг уу?
-УИХ-ын гишүүн болчихоод дахиж албан тушаалын хойноос гүйдэггүй хэдэн хүн бий. Тийм болохоор энэ нөхөрт мөнгө өгчихөөд дараа нь өсгөөд авчихъя гэсэн санаатай хүн бидэнд мөнгө өгөхгүй. Төрд хүчтэй нөлөөтэй хүмүүс л тийм ярианы эзэн байдаг байх.

URL: