МАН-ын бага хурал маргааш болно
МАН-ын Удирдах зөвлөл Тусгаар тогтнолын ордонд хуралдлаа. Тус хурлаар МАН-ын Бага хурлыг товлох тогтоох асуудлыг хэлэлцжээ. МАН-ын дарга У.Хүрэлсүх намынхаа Бага хурлыг хуралдуулж, нэр бүхий гишүүддээ хариуцлага тооцно гэдгээ илэрхийлсэн.
Үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан, МАН-ын Бага хурлыг яаравчилан зохион байгуулахаар болжээ. Мөн МАН-ын бүлгийн дотоод асуудлыг Бага хурлаар хэлэлцэх аж. МАН-ын бага хурлыг энэ сарын 19-ны 11 цагаас хийхээр товложээ.
URL: