Н.Отгонбаатар: Өөрийгөө ялсан тамирчин хамгийн шилдэг нь байдаг
ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын бүлгийн ахлах ажилтан, цагдаагийн хошууч, гардан тулааны ОУХМ, холимог тулааны спортын аварга Н.Отгонбаатарыг “Dragon house” холбооны тэмцээнд оролцоод ирсний дараахан зочноор урьж ярилцав. Бидний яриа их энгийн зүйлээс эхэлсэн юм. Тэрбээр “Монгол руугаа хурдан буцах юмсан гэж их яарлаа. Онгоцноос буунгуут утаа үнэртээд л. Гэхдээ тэр утаа аргалын утаа шиг санагдсан. Өөдөөс салхи сэвэлзээд нэг л дотно. Нуруун дээрх хүнд ачааг аваад хаячихсан мэт сэтгэл уужраад сайхан байна. Амжилт гаргаад, зорилгоо биелүүлээд ирсэн болохоор нүүрэндээ инээмсэглэл тодруулаад л угтаж буй хүмүүстэйгээ баяр хөөртэй уулзсан. Монгол Улсын маань төрийн дуулал маш сайхан аялгуутай. Шагналын тавцан дээр Монголиа гэж зарлуулж, медалиа зүүгээд төрийн дууллаа сонсож зогсох мөч хамгийн сайхан байдаг. Баярын нулимс өөрийн эрхгүй урсдаг юм даа” хэмээн өгүүлж билээ.Загасчилна гэдэг авьяас шаарддаг урлаг юм шиг ээ
Зун амарсан үедээ гэрийнхэнтэйгээ хөдөөгүүр аялдаг
Би шинийг байнга эрэлхийлдэг зантай
-Сан-франциска хот ямар сэтгэгдэл төрүүлэв?
-Улсынх нь хөгжлийг хараад үнэхээр биширсэн. Бие биеэ хүндэлж буй соёл, хүлээцтэй байдал, ажилсаг зан, хийж буй зүйлдээ чин сэтгэлээсээ ханддаг нь таалагдсан. Хүнээ хөгжүүлж чадсан улс хөгжлийг ололгүй яахав гэж бодож байлаа. Тэнд амьдарч байгаа хүмүүс хэдий эрх чөлөөтэй байдаг ч хууль дүрмээ чанд баримталдаг юм билээ. Монголчууд замын түгжрээнд ундууцан бухимдаж би, чи дээ тулдаг бол тэнд би, та гэж нэгэнтэйгээ хүндэтгэлтэй харилцдаг.
-Спортын тамирчдад амралт, чөлөөт цаг бага гарах юм аа. Ховорхон олддог энэ боломжийг хэр үр дүнтэй өнгөрүүлж сурсан бэ?
-Олдсон цаг заваа голдуу бэлтгэл хийхэд зориулдаг. Ямар ч спортын төрлөөр хичээллэсэн тамирчин хүн нас залуу дээрээ амжилт гаргадаг. Би шинийг байнга эрэлхийлдэг зантай. Хамтарч бэлтгэл базаадаг залуустаа өөрийн мэддэг, чаддаг зүйлээ зааж сургах дуртай. Миний хувьд урам авдаг зүйлийн маань нэг энэ л дээ. Харин шантарч мохоод дундаас нь хаядаг хүнд дургүй. Амжилтын төлөө тууштай зүтгэж байгаа хүнийг хараад баярладаг. Би биллярьд, сагс тоглох хоббитой.
Нүүрэндээ инээмсэглэл тодруулаад л угтаж буй хүмүүстэйгээ баяр хөөртэй уулзсан
Зам-үүдэд хүүхэд байхаасаа л найзуудтай биллярьд нүдэж өссөн. Энэ спортоор тэмцээнд оролцож аварга болж байлаа. Зун амарсан үедээ гэрийнхэнтэйгээ хөдөөгүүр аялдаг. Найзууд маань загасчлах дуртай. Би тэднийг дагаад загас барихыг хүсдэг боловч миний дэгээнд нэг ч загас ордоггүй юм. Хажуу дахь найз маань хэд хэдээр нь барьчихна. Шар хүрээд барих гэж хичнээн хичээсэн ч нэмэргүй, хоосон байхаар нь урамгүй санагддаг. Загас баригдах хүндээ баригддаг, баригддаггүй хүндээ ер баригддаггүй юм билээ. Тэгэхээр загасчилна гэдэг авьяас шаарддаг урлаг юм шиг ээ. (инээв)
-Таныг хотын унаган иргэн гэж бодож байлаа. Гэтэл хүүхэд насаа хөдөө өнгөрүүлсэн хүн байна шүү дээ?
-Би хөдөөгийн эгэл жирийн амьдрал дунд өссөн. Өглөө босоод ээждээ үнээ саахад нь тусалж тугал татаж өгнө, хурга, ишиг хариулна. Аав, ахтайгаа адуунд явна. Хонь хариулж ирчихээд, үдийн халуунд усанд сэлж, оройн сэрүүнд аргал түлшээ бэлдэнэ, аав,ахтайгаа ойд түлээ мод бэлтгэх гээд хөдөөгийн завгүй ажилд нухлагдаж өссөн. Хотын түм бум түжигнэсэн дуу чимээнээс түр боловч холдох гэж хөдөө гэр рүүгээ тэмүүлдэг. Сүүлийн үед тэмцээн уралдаанд оролцоод гэртээ тухтай очиж амрах зав ховор гардаг боллоо.
Монголчуудын цусанд тулалдаж сурсан дайчин чанар бий
Хүн өөрөө хичээж чадвал амжилт гаргах боломжтой
Тулааны спорт тамирчин хүнийг олон талаар хөгжүүлдэг давуу талтай
-Хөдөө өссөн залуус найранд гурван дуутай, наадамд гурван даваатай л байдаг даа?
-Найранд очихдоо дуулдаг хэдэн аятайхан дуу сурмаар юм байна гэж байнга боддог. Гэхдээ хоосонгүй ээ, сурсан ганц дуу бий. Би солгой хоолойтой. Аяны дугаараа ирэхээр “Та бүхэн дэмжээрэй” гээд дуулдаг юм. Гавьяат жүжигчин Н.Чулуунхүү гуайн дуулсан “Ээжийн бор аяга” мөн “Ээждээ яарсан сэтгэл” дуунд дуртай.
-Та дэг журмыг дээд зэргээр баримталдаг байх л даа. Гэхдээ хааяа ч болов өөрийнхөөрөө, эрх чөлөөтэй баймаар санагддаг уу?
-Тийм ээ, гэхдээ чаддаггүй юм. Цагдаагийн байгууллага, албаныхаа нэрийг унагахгүй өндөрт өргөж явах үүрэгтэй хүн шүү дээ би. Миний хувьд нэг зүйл эхэлсэн бол заавал ард нь гарч байж санаа амардаг.
Livetv.mn-ийн
Цагдаагийн байгууллагын ажилтанд ч, тамирчинд ч гэсэн өөрийгөө хөгжүүлж урагшлуулахад тууштай зан байдал их хэрэг болдог. Зөвхөн өөрөө зүтгээд амжилтанд хүрдэг тамирчин байдаггүй юм. Гэр бүл, хамт олон, ойр дотно нөхөрлөдөг найз нөхдийнх нь тус дэм байдаг. Витамин, хоол унд, зардал мөнгөөр тусалдаг ах нар болоод найз нөхдөдөө баярлаж явдаг. Миний амжилтанд олон хүний сэтгэлийн дэм, тус шингэсэн байгаа.
Миний ажил мэргэжлийн онцлогтой тулааны спорт илүү ойр
-Хүүгээ амжилт гаргаад ирэхэд аав ээж нь их баярласан байх даа?
-Аав, ээж минь намайг тэмцээнд оролцож байхад санаа нь их зовдог гэсэн. Аргагүй биз, тулааны спорт хүнд төрөл шүү дээ. Надаас байсхийгээд л ээж маань “Миний хүүгийн бие гайгүй юу, хоол ундаа сайн идэж байгаарай, одоо юу хэрэгтэй байна, ээж нь явуулах уу” гэж асууна. Хамт олон, найзууд маань “Зардал мөнгөний боломж хэр байна, тусламж хэрэгтэй болбол хэлээрэй. Бидний чадах зүйл байвал тусалъя” гэдэг юм. Намайг нутгийн зөвлөл сайн дэмждэг. Урам хайрладаг нутгийн зон олондоо амжилтаар үргэлж бэлэг барьж баярлуулж явах юмсан гэж боддог.
Амархан олддог амжилт гэж байдаггүй юм
Тамирчин хүн ялалт байгуулж, бас ялагдаж сурах хэрэгтэй
Амжилт, ялалтыг дагаад алдар нэр, хариуцлага ирдэг. Олны итгэл, найдварыг дааж явах л чухал
-Эх орныхоо нэрийг өндөрт гаргаж, амжилт гаргасан танаар спорт сонирхогчид их бахархаж байна билээ. Тулааны спортод аваргын бүс зүүнэ гэдэг амаргүй. Эрсдэл ихтэйгээс гадна эр зориг их шаарддаг болохоор энэ спортоор хичээллэдэг тамирчид тэр бүр амжилт гаргах нь ховор?
-Тулааны спортод бусад спортын төрлөөс ялгарах онцлог их байдаг. Тухайлбал, өөртөө итгэлтэй байхаас сэтгэлзүйн хувьд өөрийгөө маш сайн бэлтгэсэн байх шаардлагатай. Эр зоригт, тэсвэр тэвчээр, хурд, хүч, хөдөлгөөн, шаламгай байдал, өрсөлдөгчөө мэдрэх мэдрэмж, тулааных нь онцлог, арга барилыг тулалдах явцдаа мэдэрч, хариу барих овсгоо самбааг их шаарддаг. Манайд тулааны спорт ид хөгжиж байна. Үзэгч олонтой учир яах аргагүй залуусын сонирхож үздэг спортын нэг. Сүүлийн үед хүүхэд, залуус тулааны урлагаар хичээллэдэг боллоо. Хүн өөрөө хичээж чадвал амжилт гаргах боломжтой. Монголчуудын цусанд тулалдаж сурсан дайчин зан чанар байдаг. Тэр тусмаа ноцолдох барилдах дуртай улс.
-”Dragon house MMA” холбооны тэмцээний 70 кг-ын жинд түрүүлж аваргын бүс зүүлээ, та. Энэ таны оролцсон хэд дэх тэмцээн бол?
-АНУ-ын Сан-Франциско хотод болсон энэ тэмцээнд дөрөв дэх удаагаа оролцлоо. Энэ удаа ялалт байгуулж аваргын алтан бүс хүртсэндээ сэтгэл өндөр байгаа. Аваргын бүсний төлөө Бразил улсын тамирчин Игорь Фонтезтэй тулалдаж, теко буюу цэвэр ялалтаар буулгаж авсан. Сайн тамирчин, хүчтэй ч өрсөлдөгч.
Монгол хүний сөхрөх дургүй зан тулааны спортод сайнаар нөлөөлдөг
Түүний эсрэг босоо тулаанд тактик боловсруулж, тэр аргаараа тулалдсан. Ялахын тулд хэвтээ байрлалаас тулалдах арга барил руу шилжсэн. Гурван үе тулалдахад тэрбээр тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болж би цэвэр ялалт авсан юм. Би яг жилийн өмнө өөр нэг холбоонд тулалдаж цом авч байв.
-Ямар улсын тамирчнаас даагаа нэхмээр санагдсан бэ?
-Энэ тэмцээнээс өмнөх хоёр ч тэмцээнд 77 кг-ын жинд тоглосон. Энэ жинд тоглосон нэг тамирчинтай гурван үе үзсэн. Хоёулаа хүч тэнцсэн. Миний ялалт ч биш, түүний ялалт ч биш тэмцээн өндөрлөсөн болохоор даагаа нэхэж ялах бодолтой байгаа. Европын гардан тулааны тамирчдын угсарсан холбоо цохилтоос суралцмаар санагдсан. Бразилын үндэсний спорт болох Жюү жицү бөхийн барилдааны арга барил, өчилтөөс сайн сурах хэрэгтэй. Монгол хүний сөхөрч, ухрах дургүй шартай зан тулааны спортод сайнаар нөлөөлдөг тал бий. Тулааны спорт тамирчин хүнийг олон талаар хөгжүүлдэг давуу талтай.
Тулааны ринг өрсөлдөөн дундаас өөрийгөө мэдрэх боломж олгодог
Сэтгэлзүйгээ өндөр байлгаж, ялна гэсэн итгэл өвөртөлж явсан
Түүний тоглолтын явцаас маш их зүйлийг ойлгосон
-Амжилтыг дагаад алдар нэр өсдөг. Тэр ч хэрээрээ үүрэг, хариуцлага дагаад ирдэг ч юм шиг. Танд мэдрэгдэж байна уу?
-Мэдрэгдэлгүй яахав. Монголын тулааны спорт сонирхдог залуус болоод дасгалжуулагч, ажлын хамт олон, хайртай гэр бүл, найз нөхөд маань надад маш их итгэл найдвар хүлээлгэсэн. Тиймээс тэр их итгэл найдварыг алдахгүйн тулд би өөрөө ч их хичээсэн. Тэр ч хэрээрээ сэтгэлзүйгээ өндөр байлгаж, ялна гэсэн итгэл өвөртөлж явсан. Амархан олддог амжилт гэж байдаггүй юм. Өөрт байгаа бүх туршлага, мэдрэмж, ур чадвараа гаргаж тулалдлаа.
-Энэ спорт таны ажил мэргэжилтэй чинь холбоотой байдаг байх. Тусгай ажиллагааны газрын ажилтнууд заавал тулааны спортоор хичээллэх шаардлагатай юу?
-Тийм ээ. Миний ажил мэргэжлийн онцлогтой тулааны спорт илүү ойр. Манай цагдаагийн албан хаагчдаас байлдааны самбо, караэтегээр хичээллээд гардан тулааны спорт руу орсон хүмүүс бий. Бүр энэ спортоор тууштай хичээллэж өөрийгөө хөгжүүлээд мэргэжлийн тулааны спорт руу орсон албан хаагч ч байдаг. Манай хамт олон намайг тэмцээнээс ирэхэд сайхан угтаж авсан. Тэмцээнд оролцох дөхөхөөр намайг ойлгож, бэлтгэл хийх боломжоор хангаж, ажлын цаг, завыг зохицуулж өгдөг юм.
Манай хамт олон “Амжилттай тоглоод аваргын бүс аваад ирээрэй
Спортын ямар ч тамирчин ар гэр, хамт олон, ойр хүрээлж буй нөхдийн дэмжлэг тусгүйгээр амжилт гаргаж чадахгүй. Намайг явахын өмнө “За найз аа, амжилттай тоглоод аваргын бүс аваад ир. Ажилтай холбоотой асуудлаа бидэнд найдаж болно. Зорилгоо биелүүлээд ирээрэй. Нэгдүгээрт, эрүүл мэнд чухал шүү, ялагдал байж болно. Гэхдээ ялсан юм шиг ялагдах хэрэгтэй. Хамгийн гол нь бэртэж гэмтэж болохгүй шүү” гэж захиж байв.
-Холимог тулааны спортоор хичээллэх болсон шалтгаан юу вэ. Хүсэл сонирхлоороо энэ спортод дурласан уу, аль эсвэл ажлын шаардлага уу?
-Хүүхэд байхын хөдөлгөөнтэй, спортоор хичээллэх дуртай байлаа. Намайг анх цагдаагийн курст суралцаж байхад цагдаагийн албаны сургалтад байлдааны самбо, караэтэ заадаг байв. Курсээ дүүргээд үндсэн ажилтан болоход манай алба зайлшгүй байлдааны самбо, караэтегээр хичээллэх шаардлагатай тул цааш үргэлжлүүлсээр өнөөг хүргэлээ. Би одоо ЦЕГ-ын тусгай ажиллагааны “Ирвэс” клубт бэлтгэл сургуулилалтаа базааж, боксын дасгалжуулагч Д.Ганзориг багшийн удирдлага дор хичээллэдэг.
Спортод хүчтэй өрсөлдөгчтэй байх хэрэгтэй
Хамгийн гол нь өрсөлдөгчөө ялна гэдэг итгэлтэй байх хэрэгтэй
Надад түүний тоглолт нэгийг бодогдуулсан шүү
-Дүрэмгүй зодооны аварга, гардан тулааны, монгол зоо, караэте, халз тулааны аварга гээд таны амжилтын буухиа үргэлжилсээр. Харин энэ бүхнийг хэрхэн сурсан чинь залуусын сонирхлыг их татдаг?
-Анх гавьяат дасгалжуулагч Б.Ганбат багш надад бокс, караэте заасан. Би ч шамдан сурч хичээллэхээр шийдсэн. Тэмцээнд орж амжилт гаргаж эхэлсэн цагаасаа мэргэжлийн тулаан руу орж, эцсийн үр дүнг нь харъя гэсэн зорилготой тавьсан. 2010 онд холимог тулааны MGL холбоонд тулалдсан тэмцээнд гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг ахтай рингэн дээр хүч үзэж байлаа. Түүний тоглолтын явцаас маш их зүйлийг ойлгосон. Надад түүний тоглолт нэгийг бодогдуулсан шүү. Тамирчин хүн хүчтэй өрсөлдөгчтэй байх хэрэгтэй. Тулааны ринг өрсөлдөөн дундаас өөрийгөө мэдрэх, бас цааш хөгжүүлэх олон зүйлийг хэлж өгдөг.
-Та олон тэмцээн уралдаанд оролцож орон орны шилдэг тамирчидтай тулалддаг. Тэднээс хамгийн хүчтэй өрсөлдөгч, шилдгийн шилдэг нь ямар улсын тамирчин байв?
-Ямар орны тамирчин гэж ярихаас илүү өөрийгөө ялан дийлж гарч ирсэн тамирчин хамгийн шилдэг нь байдаг. Миний мэдэхээр АНУ, Бразил, Япон, Монголын тамирчид маш сайн тулалддаг.
Тулааны спорт олны нүдэн дээр шударга өрсөлддөг
Тулааны спортын төрлүүд монгол хүний эрэмгий шийдэмгий, зоримог, зан чанарт илүү зохицдог. Хүн өөрөө хичээж чадвал хэзээ ч амжилт гаргаж болох спорт. Хамгийн гол нь өрсөлдөгчөө ялна гэдэг итгэлтэй байх хэрэгтэй.
-Тамирчин хүнд өрсөлдөгчөөсөө суралцах олон зүйл байдаг. Танд хамгийн их урам өгч, бас ялагдаж болохгүйг байнга сануулдаг тамирчныхаа тухай сонирхуулж яриач?
-ОХУ-ын байлдааны самбоос мэргэжлийн тулаан руу орсон Беллатор холбоонд тоглодог Федор Емельяненко хэмээх чадварлаг, туршлагатай тамирчин байдаг. Түүний амжилтыг дэлхий даяараа бахархдаг, хүндэлж биширдэг, тулааныг нь үзэх гэж хэдэн сая хүн цуглардаг.
Тулааныг нь үзэх гэж хэдэн сая хүн цуглардаг
Түүний амжилтыг дэлхий даяараа бахархдаг, хүндэлж биширдэг
Тамирчны хувьд биеэ авч яваа соёл, хувийн зан харилцаа, багш дасгалжуулагч болоод тулааны дэвжээ, өрсөлдөгчөө хүндэтгэж буй байдлаас нь суралцмаар санагддаг. Федор Емельяненкийн дайчин шаргуу, хэзээ ч шантарч ухарддаггүй зан надад ч төдийгүй олон тамирчинд үлгэр дуурайл болдог юм. Энэ мэтчилэн дурьдаж яривал түүнээс суралцах олон зүйл бий.
Би их шартай, амархан бууж өгөхийг хүсдэггүй
Ялагдал ялалтыг ч бас авчирдаг
Ялалт байгуулна гэдэг том амжилт. Хүсэл, мөрөөдлөө биелүүлж буй баяр юм
-Тулааны спортын тамирчдын хамгийн чанд баримталдаг зарчим, ёс зүй юу вэ?
-Баримталдаг зарчим бий. Гэхдээ заавал тийм байх ёстой гэж тулгадаггүй. Энэ бүхэн хувь хүний өөрийнх нь соёлтой холбоотой. Тухайн тамирчин амжилтанд хүрсэн ч бай, хүрээгүй ч бай хаана ч явсан олны дунд биеэ зөв авч явах, бусадтай зөв боловсон харилцах нь зүйтэй юм. Тулааны спортын тамирчид бодол санаагаа товчхон цөөн үгээр ойлгуулдаг, аливаа зүйлд цэгцтэй, нягт нямбай ханддаг байдлаараа ялгарч чаддаг.
-Тамирчин хүний спортын замнал сонирхолтой байдаг. Нэг нь эсэргүүцэлтэй тулгарч байхад, нөгөө нь өөрийгөө өөрчлөх гэж, эсвэл ялагдлаа ялалт болгох гэж спорт сонгодог. Харин таны хувьд?
-Би 10 жилийн сургуулиа дүүргээд Хил Хамгаалахын Их Сургуульд орохоор элсэлтийн шалгалт өгөх гэж байтал аав Цагдаагийн сургуульд суралц гэж зөвлөсөн. Би ч дуртай байсан болохоор аавынхаа зөвлөгөөг дагасан.
Аав, ээж минь намайг тэмцээнд оролцож байхад санаа нь их зовдог гэсэн
Аав маань спортын тамирчин хүн болохоор намайг их дэмждэг. Аавынхаа спортыг өвлөж цаашид үргэлжлүүлье гэж бодсон боловч албаны ажилд орж мэргэжлийн холимог тулааны чиглэлээр бэлтгэгдсэн.
-Ялагдал танд ямар бодол төрүүлдэг вэ?
-Спортод ялалт, ялагдал аль аль нь бий. Тулааны спорт олны нүдэн дээр шударга өрсөлддөг. Тамирчин хүн ялалт байгуулж, бас ялагдаж сурах хэрэгтэй. Мэдээж ялалт байгуулна гэдэг том амжилт. Зорилго, тэмүүлэл, хүсэл, мөрөөдлөө биелүүлж буй баяр. Амжилт, ялалтыг дагаад алдар нэр, хариуцлага ирдэг. Ялагдал ч бас амаргүй. Яагаад ялагдчихав гэж бодно, өөртөө дүгнэлт хийнэ, өрсөлдөгчөө судална. Гэхдээ ялагдал ялалтыг ч бас авчирдаг. Алдаагаа ахин давтахгүй, дахин ялагдахгүй байх том сургамж болдог.
Тэмцээнд тамирчин хүн ялна гэдэг бодол тээж ордог болохоос ялагдана гэж боддоггүй
UFC гийн шилдэг тулаанч Жош Томпсон Н.Отгонбаатарын тулааныг зорьж ирж үзжээ
Үүгээрээ хойшид гаргах амжилтуудын том хөшүүрэг, ухрах биш урагшлах хүч болж өгдөг. “Ялалтыг олон хүн хуваалцдаг, ялагдлыг ганцаараа үүрдэг” гэдэг үг байдаг. Тэмцээнд тамирчин хүн ялна гэдэг бодол тээж ордог болохоос ялагдана гэж боддоггүй. Миний хувьд ялагдахгүйг хичээдэг. Надад ялагдаж байсан удаа бий. Тийм үед би өөрөө өөртэйгээ их ярилцдаг. 2009 онд анх тэмцээнд орж эхэлсэн. Би их шартай, амархан бууж өгөхийг хүсдэггүй. Ялагдсан үедээ сэтгэлээр унахаасаа илүү алдаагаа бодож дүгнэлт хийдэг. Тэр тэмцээний дараахан уйлаад багшдаа “Би хойшдоо ялагдах ёсгүй, хичээх хэрэгтэй юм байна” гэж хэлээд зөвлөгөө авч байлаа. (Инээв)
Надад ялагдаж байсан удаа бий. Тийм үед өөрөө өөртэйгээ ярилцдаг
Тэрбээр боксын шилдэг дасгалжуулагч Д.Ганзоригийн удирдлага дор хичээллэдэг
URL: