Приусийн дугуй хулгайлдаг бүлгийг илрүүлжээ

images-1-1Энэ оны эхний 11 сарын байдлаар Улаанбаатар хотод 98340 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнээс 47,7% нь гэмт хэргийн шинжтэй  байна.

Одоо өвлийн улирал болж байгаатай холбогдуулан автомашины дугуй алдагдах хэрэг ихээр гарах болсон байна.  Хохирогчийн өгсөн өргөдөл, гомдлын мөрөөр Нийслэлийн цагдаагийн газраас шалгалт явуулж, зарим хэрэгтнүүдийг олж тогтоосон байна.

Хулгайн гэмт хэргийг СХД-т оршин суудаг, 19-24 насны дөрвөн залуу үйлдсэн нь илэрч, одоо шалгагдаж байгаа юм байна. Эдгээр залуус 25 удаагийн үйлдлээр “Приус 30” маркын автомашины 100 орчим өвлийн дугуй хулгайлж, өөрсдийн фэйсбүүк хаягаар зар тавин борлуулдаг  байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих