“Авьяаслаг монголчууд-3″ шоуны ялагчаар тодорсон С.Билэгт 100 сая төгрөгийн эзэн боллоо

5c17144101976Улаанбаатар /МОНЦАМЭ/.Гурван сарын турш үргэлжилсэн “Авьяаслаг Монголчууд-3″ шоуны эцсийн шатны шалгаруулалт өчигдөр өндөрлөж, ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо. Түүний эцсийн шалгаруулалтын үзүүлбэр асуудал дэвшүүлсэн, нийгэмд тулгамдаж буй асуудлыг хөндөж, олон нийтийг уриалсан нь үзэгчдээс хамгийн олон санал авахад хүргэжээ. Ийнхүү гурав дахь удаагийн авяаслаг монгол хүнээр тодорч, 100 сая төгрөгийн эзэн болсон илбэчин С.Билэгт  дэлхийд монгол хүний авъяас чадварыг таниулах боломж энэ уралдаанд тэргүүлснээр олдож байгаа юм. Тус шоуны хоёрдугаар байранд ОХУ-ын Буриад улсаас ирж оролцсон циркийн жүжигчин Дулма, Паша нар,  гуравдугаар байранд 116 хамтлаг шалгарав.

Илбэчин С.Билэгт уг  шоуны  шүүгч Г.Ариунбаатарын  алтан баззерийн эзэн болж илүү их олны анхаарлыг татсан. Тэр үүгээрээ илбийн үзүүлбэрээр алтан баззер авсан анхны оролцогч болжээ. С.Билэгт хүмүүст баяр баясал бэлэглэх гэсэн чин хүсэлдээ хөтлөгдөн сайн дураараа Улаанбаатар хотын гудмаар явж, таарсан хүн бүрт өөрийн илбээ үзүүлдэг байсныг  “Илбэ намайг сонгосон” нэвтрүүлгээр нь мэддэг болсон билээ. Тэрбээр  19 наснаасаа олны өмнө илбэ үзүүлж эхэлсэн бол 7 жилийн дараа 26 насандаа дэлхийн брэнд шоу болсон “Авьяаслаг монголчууд-3″ шоуны ялагч боллоо. Дэлхийн тавцанд Монголын илбийг алдаршуулах мөрөөдөл нь биелэхийн ерөөл дэвшүүлье. Бизнесийн менежментийн чиглэлээр сургуулиа төгссөн болохоор түүнд өсөх ирээдүй нээлттэй байна.


URL:

Сэтгэгдэл бичих