Шүүлтүүртэй амны хаалт зүүж хэвшихийг НҮБ-аас анхаарууллаа

48355047_1933539563398002_3069139108090609664_n-1С.САРУУЛ
Монголчууд агаарын бохирдолтой холбоотойгоор НҮБ-д хандаж, тусламж хүссэн аяныг өрнүүлээд байгаа юм. Аянд 50 гаруй мянган иргэн нэгдэж, гарын үсэг зурсан байна. Тэгвэл үүнтэй холбогдуулан НҮБ-аас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “Цэвэр агаарын төлөөх олон нийтийн санаачилгыг сайшааж байна. Агаарын бохирдлыг бууруулах ажил, санхүүжилтийг Засгийн газар тэргүүлж, хувийн хэвшил, нийгмийн бусад талуудтай хамтрах нь зүй юм. Харамсалтай нь энэ асуудалд хурдан бөгөөд хялбар шийдэл байхгүй.

НҮБ нь ногоон эрчим хүч, аюулгүй, цэвэр агаараар амьсгалах эрхийг хангахаар ажиллаж байгаа талуудад зөвлөж, тэдгээрийг холбож, хамтран ажилладаг. Мөн НҮБ нь бодлого, аргачлалын зөвлөгөө үзүүлдэг бөгөөд шийдвэрүүдийг гаргаж, санхүүжилт болон бусад асуудлыг шийдвэрлэх ажлыг тухайн улсын Засгийн газар манлайлан дотоодын бусад талуудтай хамтран хийх ёстой. Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, орон гэрийн дулаалгыг сайжруулах, түүхий нүүрсний хэрэглээг бууруулах хэрэгтэй. Мөн өдрийн аль цагт гадагш гарах болон гарахгүй байх талаар зөвлөж, зайлшгүй гарах тохиолдолд зориулалтын шүүлтүүртэй амны хаалт хэрэглэж хэвших хэрэгтэй” хэмээжээ.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих