Америкийн хориг бол өдөөн хатгалга юм гэв
АНУ “хүний эрхийн асуудал” гэгчээр шалтаглаж БНАСАУ-ын удирдах боловсон хүчнийг хоригийн жагсаалтад оруулж буй нь өдөөн халдлагын үйл ажиллагаа юм гэж 16-нд БНАСАУ-ын Гадаад харилцааны яамны Америк судлалын газрын бодлогын албаны дарга хэлсэн байна.
Солонгосын төв мэдээний агентлаг мөн өдөр түүний хэлсэн үгийг нийтэллээ. Тэрээр: БНАСАУ, АНУ-ын удирдагчид Сингапурт уулзсаны дараах 6 сарын турш АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга зэрэг өндөр албан тушаалтан өдөр бүр БНАСАУ-ыг элдвээр гүтгэж, мөнгө угаах, усан онгоцны транзит тээврээр хууль бус наймаа хийх, интернетийн халдлага хийсэн хэмээн шалтаглаж БНАСАУ, цаашлаад ОХУ зэрэг гуравдагч орны компани, хувь хүн, усан онгоцонд хориг арга хэмжээ хэрэгжүүлж байна. Сүүлийн үед “хүний эрхийн асуудал”-аар шалтаглаж, БНАСАУ-ын бүрэн эрхт орны засгийн газрын удирдах боловсон хүчнийг Америкийн хориг арга хэмжээний жагсаалтад оруулахаар өдөөн хатгаж байна гэжээ.
Тэрээр: Асуудлыг заналхийлэл, айлган сүрдүүлэх, дарамт үзүүлэх замаар зохицуулж чадахгүй. Харилцан итгэлцэл бий болгож, хийх боломжтой явдлаас эхлэн хоёр орны харилцааг шат дараатайгаар сайжруулах санаачилгыг БНАСАУ гаргаж байна гэжээ.
БНАСАУ-ын 3 өндөр албан тушаалтны удирдаж буй байгууллагад хүний эрхэнд халдсан үйл ажиллагаа бий хэмээн тэр 3 хүнд хориг арга хэмжээ хэрэгжүүлэхээ Америкийн Сангийн яам 10-нд мэдэгдсэн байна.
ХОУР
URL: