“Камертон-2” хамтлагийг шинээр байгуулна

“B production” болон Монголын Үндэсний Боловсрол суваг телевиз хамтран “Камертон-2” төсөлт ажлыг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлж байна. Уг төслийн зорилго нь “Камертон” хамтлагийн дуулах ур чадвар, онцлогийг хадгалсан, ард түмнийг байлдан дагуулсан, дэлхийн хөгжмийн ертөнцөд Монгол орныг төлөөлөх, удаан хугацаанд урлагт оршин тогтнож чадах “Камертон-2” хамтлагийг шинээр байгуулах юм. Бүртгэлийг 15-25 насны залуусын дунд нээлттэйгээр зарлаж байна. Таван үе шаттай үргэлжлэх уралдаант, реалити шоунаас шалгарсан дөрвөн оролцогчийг нэг хамтлаг болгох ба ивээн тэтгэгч байгууллагууд “Камертон-2” хамтлагтай нэг жилийн 50 сая төгрөг гэрээ байгуулж ажиллах аж. Мөн “B production” болон “Боловсрол” суваг телевиз нь таван жилийн хугацаанд “Камертон-2” хамтлагийн ерөнхий продюсерээр ажиллана. Шоуны ерөнхий шүүгчээр “Камертон” хамтлагийн дуучид ажиллах юм байна.

Т.Хулан


URL:

Сэтгэгдэл бичих