Вьетнам худалдааны дайнаас хамгийн их ашиг хүртэнэ

233989-14122018-1544753027-289098549-B1556D0C-1AEE-4D24-B9DE-078269690396_cx5_cy0_cw87_w1023_r1_sАНУ, Хятадын худалдааны зөрчил хурцдаж буй үед хил дамнасан компаниудыг татах өрсөлдөөнд Вьетнам хэд хэдэн давуу тал санал болгож чадна. Natixis SA фирмээс хүн ам, цалин хөлс, цахилгааны үнэ, гадаадын хөрөнгө оруулалт дахь үйлдвэрлэлийн хувь хэмжээ гэх мэт үзүүлэлтийг жишин гаргасан зэрэглэлээр тус улс тэргүүлжээ.

Xонконг дахь Natixis-ын ахлах эдийн засагч Tринх Нгуен “Вьетнам хөдөлмөр шингэсэн үйлдвэрлэлийн зах зээл дэх Xятадын хувь хэмжээнээс татах боломжтой. Tус улс худалдааны дайнд ялагч гэдэг нь тодорхой” хэмээн дүгнэв.

Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Пук худалдааны зөрчилтэй энэ цаг үед улс орноо үйлдвэржүүлж, гутал хувцаснаас эхлээд ухаалаг утас хүртэлх бүтээгдэхүүний экспортлогч болгох арга хэмжээ авч буй.

Tус улсын гадаад худалдаа ДНБ-ээс хоёр дахин давсан нь Азидаа Сингапурын дараа орох үзүүлэлт.

Засгийн газрын татаасын тусламжтай Вьетнамд цахилгааны үнэ кВт нь 0.7 ам.доллар байдаг. Харин хөдөлмөрийн хөлс сард 216 ам.доллар  бөгөөд 57.5 сая хүн амтай Зүүн Өмнөд Азийн томоохон орон. Үүнтэй харьцуулахад Малайз 15.4 сая, Филиппин 44.6 сая хүн амтай боловч хөдөлмөрийн хөлс өндөр.

Вьетнамын Коммунист намын удирдлага өмнөд Солонгос, Европтой чөлөөт худалдааны гэрээ байгуулсны дээр 10 улсыг багтаасан Номхон далайн худалдааны гэрээнд нэгдээд буй. Европын холбоотой зургадугаар сард байгуулсан хэлцлээр бараг бүх тарифыг цуцалжээ. Түүнчлэн банк, теле холбооноос бусад бүх салбарт гадаадын 100 хувийн эзэмшилтэй компани байгуулахыг зөвшөөрсөн.

Газар зүйн хувьд Хятадын зах зээлд ойр учир АНУ-ын материал, эд анги худалдан авагч хятадын компаниуд Вьетнамыг нийлүүлэлтийн сурвалж болгоход дөхөмтэй. Вьетнам их хөршийнхөө Зүүн Өмнөд Ази дахь хамгийн том худалдааны түнш болж чадсан нь хоёр үндэстнийг ойртуулж, харилцааны ач холбогдлыг өргөж байна. Тус улс дэлхийн хамгийн түргэн өсөлттэй эдийн засгуудын нэг бөгөөд энэ онд ДНБ-ий өсөлт нь 7.0 хувьтай гарах таамаг бий.

Вьетнамын мөнгөн тэмдэгт донгийн ханш энэ онд харьцангуй тогтвортой байж, Энэтхэг, Индонезийн мөнгө шиг доош унаагүй. Freshfields Bruckhaus хуулийн фирмийн Xаной дахь хамтрагч Tони Фостер “Эдийн засгийн хүчтэй өсөлт, улс төрийн тогтвортой байдал хөрөнгө оруулагчдын хувьд маш чухал” хэмээн үнэлэв.

Fitch группийн таамгаар донгийн ханш ойрын ирээдүйд тогтвортой байхыг таамаглаад үүнд гадаадын шууд хөрөнгө оруулалт дэмжлэг болно гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих