Дэлхийн дулаарал гэгч биднийг мөхөөх үү?

47689128_2203016039961080_1939728379016118272_n

2017 оны өвөл Америкийн Нью Йорк хот хэрхэн мөсөөр бүрхэгдсэнийг бид хальтхан ч гэсэн зурагт хэвлэлээс харж байсан. Өнгөрсөн өвлийн мөсөн бүрхэвч агаарын 37 хэмээс хэтрээгүй тохиолдолд болсон ч үүнд далайн хар салхи ихээхэн нөлөөлдсөн байдаг.

Тэгвэл далайн салхи торнода нь өвөл ч салхилж байдаг бөгөөд агаарт хуйларсан хүчит салхи мөстөн хөлдөх ёстой ч хөлдөхгүй зайрмагтсан хэсгийг мөсөн бүрхүүл болгосон явдал болсон байв. Зургаас харахад гэрийн жорлонгийн ус хэдхэн цагийн дотор зайрмагтан хөлдөж байсан гэдэг.
Энэ өдрүүдэд хичнээн ч дулаалан гарсан гадаах хүйтэнд арван минут болоход хацрыг нь хайрч хөлдөөж байв.

Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп хөлдүү хотынхонд хандан, дулаан хувцсаа өмсөөрэй хэмээн халамжилж байв.

Түүнчлэн 2012 оноос өөрийн твитер хуудсандаа Америкт их цас орж, хүйтэрч байгаа нь яалт ч үгүй агаар, дэлхийн дулааралын нөлөө хэмээж байсан ерөнхийлөгч 2017 оноос гэнэт дэлхийн дулаарал гэж зохиомол гүжир ажиллагаа гэдэг болсныг бид сонссон байж магад. 2015 онд дэлхийн дулаарлын эсрэг 159 орны төлөөлөгчид оролцсон Парисын уулзалт зөвлөгөөн болсон билээ.

Энэ уулзалтаар агаар мандлын озоны давхрагыг цоолж буй утаа, химийн хорт нэгдлийг агаарт шүүлтгүй цацах хүнд үйлдвэржилтийн эсрэг аян зохиогдон, улс бүр хүн нэг бүр дэлхийгээ хайрлая хэмээсэн төслийг удирдан хэлэлцүүлэх асуудлыг эхлүүлсэн. Гэтэл 2017 онд Америк улс энэ аянаас татгалзан гэдгээ Трамп албан ёсоор мэдэгдсэн юм.

Яагаад гэхээр дэлхийн хүнд хортой химийн үйлдвэржилтээр дэлхийд Хятад улс тэргүүлдэг бол хоёрт Америк, гуравт Энэтхэг, Орос, Япон, улсууд жагсдаг. Хятадууд Америк улсыг хүчгүй буурай болгохын тулд дэлхийн дулаарал гэдгээр далимдуулж дэлхийн хүчтэй үйлдвэрлэгч орон болохоор худал цуурхал дэгдээж байна хэмээсэн нь бий. Түүнтэй зэрэгцээд эрдэмтэд хүртэл дэлхийд мянга хоёр мянган жилийн өмнө ийм асуудал үүссэн л байдаг. Бид дан ганц дэлхийн дулаарал гэж шаагилдахаа болих хэрэгтэй хэмээн Трампын талд оров.

Харин 2018 оны 2 сард эрдэмтэн Хокинг Дэлхийн дулаарал арван жилийн дараа дахин хэдэн хэмээр нэмэгдвэл жинхэнэ ойлгох болно хэмээжээ.  Дэлхий сүүлчийн 150 жилийн туршид 2 хэмээр дулаарсан байдаг юм байна. Дахин 0,5 хэмээр дулаарвал бичил биет болон ургамал амьтдын 25 хувь нь сөнөнө.
3 хэмээр дулаарах үед Индонез болон НьюЙорк хот үндсэндээ усан доор бүрмөсөн орж алга болох болно. Хамгийн харамсам зүйл бол Нидерланд улс Англи улс ч мөн уснаа хөвж болох мэдээ байдаг гэнэ.

Дэлхийн дулаарал 4 хэмээр нэмэгдвэл дэлхий дээрхи амьд биет ургамал 50 хувиар устана. Тэр үед дэлхийн нэг өнцөгт халуунаас болж хүмүүс үй олноор үхэж байхад нөгөө бөөрөнд хөлдөлтүүд эхлэх аж.

СайханУул.


URL:

Сэтгэгдэл бичих