Өвөрхангайгаас зургаан настай “Дэлхийн аваргууд” төрлөө

5c1105a64fef6

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгаас анх удаа соробан сампин цээж тооллын төрлөөр дэлхийн аварга төрлөө.

Энэ сарын 9, 10-нд Малайз улсын Куала Лумпур хотод болсон Олон улсын 23 дахь удаагийн Соробан сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас 5-13 насны нийт 53 хүүхэд оролцсон юм.

Тэд тэмцээний есөн ангилалд дэлхийн 40 орны 3000 орчим хүүхэд багачуудтай өрсөлдөн  47 цомтой иржээ. Түүний дотор Өвөрхангайн бяцхан иргэд 5 медалийг авчирсан байна. Зургаан настай оролцогч Э.Наранбат, Ж.Тэмүүн нар “Дэлхийн аварга” болж, Б.Эмүжин, Э.Энэрэл нар “Алтан цом”, А.Үнэнзаяа “Мөнгөн цом”-ын эзэд боллоо.


URL:

Сэтгэгдэл бичих