Өөрийн жинхэнэ мөн чанараа өөрөөсөө нуух хэрэггүй

0_500x500

Хэн хэний маань дотор амьдралыг маань гашуун болгож буй ямар нэгэн зүйл бий. Бид түүний эсрэг эцэж цуцалтгүй тэмцэх хэрэгтэй байдаг. Гараа хумхин гашуудаж суугаад ямар ч нэмэргүй нөгөө л хөгийн мэдрэмжийг авсан хэвээр л байдаг. Цол гуншин, нэр хүнд, диплом, мөнгө, оюуныг шүтэх хоосон субъектив хийрхэл, худал хуурмаг сайн чанаруудаараа онгирч бардамнаад юунд ч хүрэхгүй. Өөрийн жинхэнэ мөн чанараа өөрөөсөө нууж, хэнд ч хэрэггүй хиймэл зүйлд шунаж түүгээрээ бахархаж суудаг. Буруу зан төлвийн хоёр нүүр, биеэ гайхуулах тэнэг бардамнал нь биднийг шинийг харах чадваргүй, үлбэгэр, ялзарсан, хойрго, өөрчлөгдөх дургүй хүмүүс болгодог. Гэвч яг одоо байгаа байрнаасаа урагшаа тэмүүлж өөрийгөө үргэлж шинэчилж, өөрчлөгдөж өөрийгөө дахин дахин шинээр нээж байх хэрэгтэй. Би угийн ийм хүн, миний үзэл бодол ийм, хандлага маань ийм гээд л байвал уучлаарай та одоо мэдэрч байгаа энэ мэдрэмжтэйгээ үүрд зууралдсаар л байх болно.


URL:

Сэтгэгдэл бичих