Өөрөө явагч робот жуулчидтай мэндчилж байна

5c109debc357b

ТОКИО. /NHK/. Японы нийслэл Токио хотоос холгүй оршдог Ёкохама хот дахь тэнгэр баганадсан “Landmark” барилгын дээд давхарт хэд хэдэн өөрөө явагч робот жуулчдад мэдээлэл өгч эхэлжээ.

Цахилгаан бараа үйлдвэрлэгч “Hitachi” компанийн бүтээл болох хүн дүрст роботууд нь нэг орчим метр өндөр бөгөөд өөрсдөө чөлөөтэй эргэлдэн явах чадвартай ажээ. Харин мэдрэгч хэсэг нь хүн таньсан үед тэдэнтэй харилцан ярьж эхэлдэг байна.

Одоогийн байдлаар тэд Япон, Англи, Хятад гэсэн гурван хэлээр ярьж чаддаг гэнэ. Үүгээр ч зогсохгүй аялагчдад зориулан цаг тутамд бүжгийн үзүүлбэр үзүүлэхийг санах ойд нь суулгаж өгчээ.


URL:

Сэтгэгдэл бичих