Тойргийн мөнгөө тоогоогүй ганц

147072506857a97bcc0e8622019 оны төсвийг хэлэлцэх үеэр гишүүдийн тойрогт хуваарилсан мөнгө багагүй хэл ам дагуулсан.  Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавьсан ч гишүүд зүтгүүлсээр нэг тойрогт 5-7 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа.  Тэгвэл УИХ-д ганцхан гишүүн тойрогтоо нэг ч төгрөг тавиулаагүй.  Тэр нь УИХ-ын дэд дарга Я.Санжмятав.  Тэрээр энэ тухайгаа УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр хэлж байсан.  Харин энэ талаар өнөөдөр /12.12/ түүнээс тодруулахад “Гишүүний мөнгийг би авъя гэсэн санал гараагүй.  Тэгээд надад өгөөгүй байх.  Манай  тойрог  дээр урсгал төсвөөс 8-9 тэрбум төгрөг л тавьсан байна лээ.  Түүний  орон нутгийн удирдлагууд нь захиран зарцуулна” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn


URL:

Нэр: Зочин Огноо: 12 December 2018

Зөв. Энэ тэр хэрэгтэй хэрэггүй юманд хаа хамаагүй хуваарилж хайран мөнгийг гарын салаагаар гоожуулж байснаас улсын хэмжээнд хамгийн эн тэргүүнд шаардлагатай гэж үзсэн зүйлд зарцуулах хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих