“Шинэ эхлэл” болон I сургуулийн захирлуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Хахууль авч байгаал үйлдэл дээрээ баригдсан сургуулиудын захирлын хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусчээ. Улмаар уг хэргүүдийг Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Хэрэг явдлыг сануулбал, АТГ-аас хээл хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан сургуулиудын захирлыг баривчлан, ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Тодруулбал, “Шинэ эхлэл”олон улсын лаборатори сургуулийн захирал Л.Эрдэнийг бусдаас хээл хахууль авсан хэргээр Эрүүгийн хуулийн 22.4-т зааснаар яллагдагчаар татан шалгаж байсан.
Мөн Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг нэгдүгээр ангид хүүхэд элсүүлж авах болон дунд ангид өөр сургуулиас хүүхэд шилжүүлэн авахдаа бусдаас хахууль авдаг байсан үндэслэлээр саатуулсан юм. Тэрбээр баривчлагдах үедээ бусдаас хахууль авч байсан бөгөөд өгсөн хүнийг нь хамт баривчилсан байдаг.
Б.Анир
Zaluu.com
URL: