Зул сарын баярыг ОУСС дээр тэмдэглэжээ

Зул сарын баярыг дэлхийн өнцөг буланд төдийгүй сансар огторгуйд ч өргөн тэмдэглэж байна. ОУСС дээр ажиллаж байгаа сансрын багийнхан зул сарын баяраа өргөн дэлгэр сайхан угтаж, дэлхийгээс тэдэнд илгээсэн зул сар, шинэ жилийн баярын бэлгээ задлан оргилуун дарс хундагалан угтжээ. ОУСС өнгөрсөн 11-р сарын сүүлээр бүл нэмж, станц дээр олон улсын 6 сансрын нисэгч ажиллаж байгаа.

ОУСС дээр одоо ажиллаж байгаа шинэ багийн гишүүд болох Оросын сансрын нисэгч Антон Швап-леров, Анатолий Иванишин, Америкийн астронавт Дэн Бербанк, мөн ОУСС дээр өмнө нь очин ажиллаж байсан Европын сансрын агентлагийн сансрын нисэгч Андре Кёйперс, Оросын сансрын нисэгч Олег Кононенко, Америкийн астронавт Дональд Петит нар зул сарын баярыг хамтдаа тэмдэглэжээ. ОУСС дээр саяхан очсон багийн шинэ гишүүд дэлхийгээс зул сарын бэлэг, оргилуун дарс авчирчээ. ОУ-ын сансрын багийнхан шинэ жилээр дэлхийн бүслүүрийг тойрон нисч, нийтдээ 16 удаа шинэ онтой золгох юм.


URL:

Сэтгэгдэл бичих