Мэн Ваньжоуг батлан даалтаар суллажээ
БНХАУ-ын мэдээллийн технологийн тэргүүлэгч “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг батлан даалтаар суллах шийдвэрийг Канадын шүүхээс мягмар гарагт гаргасан байна. Түүнчлэн тэрбээр батлан даалтад 7.5 сая ам.доллар төлөхөөр болжээ.
Мэн Ваньжоуг Канадын хууль сахиулах ажилтнууд АНУ-ын хүсэлтээр 12 дугаар сарын 1-нд Ванкувер хотын олон улсын нисэх буудлаас баривчилсан юм. Түүнийг АНУ-ын хориг тавьсан Иранд харилцаа холбооны тоног төхөөрөмж худалдсан хэмээн сэжиглэж байгаа ажээ.
Мэн Ваньжоу гадаад пасспортуудаа хураалгаж, Ванкувер хот дахь байрнуудынхаа нэгэнд амьдрахыг хүлээн зөвшөөрсөн байна. Мөн 24 цагийн турш хараа хяналтад байж, байршил тогтоогч бүхий шагайн зүүлтийг зүүхээр болжээ.
46 настай Мэн Ваньжоу нь “Huawei” компанийн үүсгэн байгуулагч Рэн Жэнфейн охин бөгөөд түүнийг баривчилсан явдал хятадуудын дургүйцлийг ихээхэн хүргэсэн юм.
URL: