2035 он гэхэд хоёр зуу гаруй нисэх онгоцны буудал шинээр байгуулах шаардлагатай
БНХАУ-ын бүс нутгийн тээврийн үйлчилгээг хөгжүүлэхэд 2035 он гэхэд 200 гаруй нисэх онгоцны буудал шинээр байгуулах хэрэгтэй гэж тус улсын Иргэний агаарын тээврийн удирдах газраас /ИАТУГ/ мягмар гарагт мэдээлэв.
“Өнгөрсөн 10 дугаар сарын байдлаар Хятад улсад иргэний агаарын тээврийн нисэх онгоцны 234 буудал байдаг гэсэн тооцоо гарсан бөгөөд 2035 он гэхэд энэ тоог 450 хүргэхээр зорьж байна” гэж ИАТУГ-ын шинэ баримт бичигт тэмдэглэжээ.
Дэлхийн хүн амын дөрөвний нэг орчим нь амьдардаг Хятад улсад зорчигч тээврийн үйлчилгээг хөгжүүлэх шаардлага ихээхэн тулгардаг бөгөөд тус улс нь 17 жилийн дараа гэхэд агаарын тээврийн салбараар үйлчлүүлэх зорчигчдын тоогоор АНУ-г гүйцэж, дэлхийд тэргүүлэх төлөвтэй байгаа юм.
2017 онд Хятадын нисэх онгоцны буудлууд нийт 552 сая нислэг хүлээн авсан бөгөөд ирэх хоёр жилийн хугацаанд энэ үзүүлэлт 720 саяд хүрнэ гэж ИАТУГ-ын төлөөлөгч мэдээлжээ.
24news.mn
URL: