Төрийн нарийн бичгийн дарга яамны ажилчдаа дарамталсан уу
БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай холбоотой мэдээлэл сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнд тархах болсон. Тухайлбал, Б.Баярсайхан нь өөрийн намтарт төгссөн сургуулиа зохиосон, яамны ажилчдынхаа өмнө ёс зүйгүй аашилсан гэх мэт Төрийн албан хаагчийн хувьд байж боломжгүй үйлдлүүд түүнтэй холбогдоод байгаа юм.
Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Сүүлийн өдрүүдэд манай яамны төрийн нарийн бичгийн даргын хувь хүний ёс зүйгүй үйлдлийг тойрсон мэдээлэл нийгмийг бухимдуулж байгаад харамсаж байна. Төрийн өндөр хариуцлагатай албанд ажиллуулах хүмүүсийг томилохдоо мэргэжлийн шаардлагыг чухалчлахаас гадна хувь хүний төлөвшил, ёс зүйн шалгуурыг нэн тэргүүнд анхаарах ёстой.
Өөрийнхөө хийсэн буруу үйлдэлд бусдыг буруутгаж, албан тушаалын дарамт үзүүлж бүр ч болохгүй. Төрийн албан хаагчдынхаа төлөө шударга үгийг хаана ч хэлж, хамгаалах болно оо” хэмээн мэдэгдсэн байна.
Харин энэ асуудалд Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан дараах тайлбарыг хийв.
URL: