ХҮ намынхан тэвчиж чадашгүйгээр өлсөж байна уу?

b538091f38c74f5c93348386f92c514aОйрын өдрүүдэд улс төр  халуун буцалж байна. Дээгүүр том намууд АНа МАНа алалцаж байхад доогуур ХҮ намын булхайг Зон Олны нам /ЗОН/ дэлгэж орхисон байна. Саяхан ХҮ намынхан албан ёсны фейсбүүк хуудсаараа автобусны билет шиг хэмжээтэй санхүүгийн тайлан гаргаж танилцуулав. Тайлангаас нэг зүйл онцгой санагдав. Тус намд 11 сарын 21-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны байдлаар 60 иргэнээс нийт 5,455,090 төгрөг цуглав. Гадаад дотоодод сургууль төгссөн салбар бүрийн чадварлаг нөхөд манай намд байгаа гэж рекламддаг ХҮ нам энэхүү мөнгөнөөс 2,500,000 төгрөгийг хуулийн зөвлөх үйлчилгээнд мөн 14,500 төгрөгийг нотариатын төлбөрт төлжээ. ХҮ намын нөгөө мундаг хуульч залуучууд нь намдаа үнэгүй үйлчлэх сэтгэл дутсан уу эсвэл үнэхээр мэдлэг нь хүрэхгүй өөр хуулийн компани хөлсөлсөн үү? Эсвэл зөвлөх үйлчилгээ гэдэг гоё нэрийн доор 2,500,000-г ЖДҮ шиг тэгш хувааж авсан уу мэдэх зүйл алга. 9 хоногт 2,500,000 олдог намаар дамжиж санхүүждэг бизнес ч ашигтай л байх. Гэвч энэ жаахан мөнгөн дээр тэвчиж болох зардлаа тэвчээд, өөрсдөө намаа хуулийн хүрээнд хамгаалж чадахгүй мэдлэг нь хүрэхгүй байгаа залууст Монголыг хамгаалах мэдлэг сэтгэл байгаа юу? Эсвэл АХ намууд шигээ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ нэрээр төрд гарч төрийн мөнгө цохих санаархал байна уу?

https://paparatsi.mn/n95?fbclid=IwAR3CI9IXsBEpnFIsY9iZIaCZDJds6rJggnP78R5sFrzxv-tf0JhNbuAoYGM


URL:

Сэтгэгдэл бичих