Alibaba-г үндэслэгч Хятадын тэргүүн баян байхаа больжээ

5c0f562019ad8Америкийн Forbes сэтгүүлээс гаргасан Хятадын хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг хөрөнгө оруулалтын Evergrande корпорацийн удирдах зөвлөлийн дарга Сю Зяин тэргүүлжээ. Түүний хөрөнгийн хэмжээ 36.7 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн байна.
Тэрбээр Alibaba корпорацийг үндэслэгч Жэк Маг хөрөнгийн хэмжээгээрээ гүйцэж түрүүлжээ. Жэк Ма 35.4 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө хоёрдугаарт жагссан бол гуравдугаарт, 35.3 тэрбум ам.доллараар үнэлэгдэх хөрөнгөтэй Tencent компанийг үүсгэн байгуулагч Пони Ма оржээ.
Урьдчилан таамаглаж байгаагаар, 2020 оны эцэс гэхэд Evergrande корпорацийн хөрөнгийн хэмжээ 3 их наяд юаньд /434 тэрбум ам.доллар/ хүрэх бол жилийн орлого нь 150 орчим юань /21.7 тэрбум ам.доллар/ болох гэнэ.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих