Хятадын иргэд IPHONE барихгүй

518331356Хятадын шүүхээс БНХАУ-д Apple компанийн iPhone гар утасны долоон загварын худалдааг зогсоох шийдвэр гаргалаа. ТАСС агентлагийн мэдээлж буйгаар шүүхээс энэхүү шийдвэрийг Qualcomm-ын нэхэмжлэхээр гаргасан байна. Тус компани Apple-ыг патентын эрх зөрчсөн гэж буруутгажээ.

Шүүхээс түүнчлэн iPhone-ийн зарим загварыг импортлохыг урьдчилан хориглосон байна. Apple компанийн орлогын 20 орчим хувийг Хятад улс дангаараа бүрдүүлдэг юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих