Э.Макрон цалингийн доод хэмжээг өсгөхөө амлалаа

712-15444949485c0f1ea5239fa

Олон долоо хоногийн турш үргэлжилсэн жагсаал цуглааны хариуд цалингийн доод хэмжээг өсгөж, татварыг хөнгөлөхөөр болсон тухайгаа Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон даваа гарагт мэдэгдэв.

Шатахууны татвар, амьжиргааны өртөг болон өөр бусад зүйлсийг эсэргүүцсэн францчууд дөрвөн долоо хоногийн турш жагссан билээ.
Э.Макрон мэдэгдэхдээ, жагсагчдын үүсгэсэн эмх замбараагүй байдлыг зэмлэн буруушаагаад, 2019 оноос эхлэн цалингийн доод хэмжээг 100 еврогоор нэмэгдүүлнэ гэжээ.
Бага орлоготой тэтгэврийн иргэдийн хувьд шатахууны татварыг нэмэгдүүлэхгүй бөгөөд харин ажилтан, албан хаагчдын хувьд ирэх оныг дуустал дээрх татвараас чөлөөлөхөөр болсон байна. Үүнд ажил олгогчид ч мөн багтах юм.
“Өндөр орлоготой хүмүүст нэмэлт татвар ногдуулах тухайд, энэ нь тэдний хүчийг сулруулна, ажлын байр бий болгох хэрэгтэй” гэж Францын Ерөнхийлөгч мэдэгджээ. Засгийн газрын сайд Оливиер Дуссоптын “BFMTV” сувагт мэдээлснээр, дээрх арга хэмжээнүүд нийт 8-10 тэрбум евротой тэнцэх ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих