Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн эдлэл хэрэгслийг дэлгэлээ

olloo_mn_1544494106_uzesgelen

Монголын үндэсний музейд “Монгол улсын анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Боржигон Төгс-Очирын Намнансүрэн-140” архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг өчигдөр/12.10/ нээлээ. Уг үзэсгэлэнг Архивын ерөнхий газар, Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей болон “Сайн ноён хаан” сан хамтран Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн мэлмий гийсний 140 жилийн ойд зориулан хамтран зохион байгуулж байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Архивын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхбаатар, Монголын Үндэсний Музейн захирал, гавьяат багш, доктор Д.Сүхбаатар, “Сайн ноён хаан” сангийн захирал Ч.Надмид нар оролцлоо.

Тус үзэсгэлэнд Сайн ноён хан аймгийн ноёд, тайж нарын гэрийн үеийн бичмэл, Сайн ноён ханы хошууны нутгийн зураг, Хиагтын гурван улсын гэрээнд оролцож буй Монгол улсын Засгийн газрын бүрэн эрх барих сайдуудад, Бүгд ерөнхийлөн захирах сайд Т.Намнансүрэн болон бусад сайдуудад илгээсэн шифрлэсэн цахилгаан /1914.12.16/, МУ-ын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн хэрэглэж байсан дөрвөн бадамтай, дөрвөн хөлтэй тулга, МУ-ын Бүгд Ерөнхийлөн захирах сайд, Бүрэн эрх барих Элчин сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэнд дурсгасан мөнгөн хайрцаг /1914.11.11/ зэрэг ховор үзмэрүүд дэлгэн тавигджээ.

Энэхүү үзэсгэлэн 2018 оны 12 дугаар сарын 10-16-ны өдрийг дуустал Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд, 2018 оны 12 дугаар сарын 17-оос 12 дугаар сарын 30-ний өдрийг дуустал Архивын ерөнхий газрын үзэсгэлэнгийн танхимд тус тус гарах бөгөөд сонирхсон иргэд үнэ төлбөргүй үзэх боломжтой.

Х.Хулан


URL:

Нэр: зочин Огноо: 11 December 2018

ЭДЭЛЖ ХЭРЭГЛЭЖ БАЙСАН ЗҮЙЛИЙГ НЬ ҮР ХҮҮХДҮҮДЭД НЬ ӨГВӨЛ ТААРНА. ЯАЖ БУЛААЖ АВСАН ШИГЭЭ БУЦААЖ ӨГӨХ ХУУЛЬ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ

Сэтгэгдэл бичих