Ч.Гэрлээ: Миний охиныг мал алаад дэлгүүрт зарж байгаа юм шиг тавьчихсан байсан

gerlee

Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ харамсалтайгаар амиа алдаад 49 дэх хоногтойгоо золгож байна. Тус хэргийн явц удаашралтай мөн учир битүүлэг зүйлсээр дүүрэн байгаа. Талийгаачийн ар гэрийнхний зүгээс өмгөөлөгчдөө солих хүсэлтэй байгаагаа илэрхийлж хандивын аян эхлүүлээд буй. Одоогоор хандивын дансанд 2,6 орчим сая төгрөг цуглараад байгаа аж. Талийгаачийн ар гэрийнхэн хэргийг үнэн бодитоор шийдүүлж чадахгүй байгаа, мөн гэрт нь танихгүй хүмүүс удаа дараа дайран орж ирсэн тухай мэдээллийг олон нийтэд өгөөд буй бөгөөд талийгаачийн ээж Г.Чимгээ анх удаа олон нийтийн өмнө ил гарч тус хэргийн талаар мэдээлэл хийжээ.

Тэрээр шүүх шинжилгээний байгууллага зохих ёсоор ажлаа хийгээгүй тухай дурдсан бөгөөд “Надад шүүх шинжилгээнийхэн задлан хийлээ гэж мэдэгдээгүй. 27-ний өдөр 7,8 хуудас материал надад үзүүлсэн. Арын хуудсан дээр нь аймшигтай зураг байсан. Бүхэл бүтэн хүнийг тэгж задална гэж би санаагүй. Миний охиныг яг мал алаад дэлгүүрт зарж байгаа юм шиг соортлоод тавьчихсан байсан. Хавирга, зүрх энэ тэрийг нь ширээн дээр гаргаад тавьчихсан, Тархины гавлыг нь хүртэл ширээн дээр гаргаад тавьчихсан байсан, аягүй муухай. Бүх зургийг нь цаасан дээр хавсаргачихсан байсан. Миний зөвшөөрөлгүй, надруу утастаа ч үгүй байж тэгээд задалчихсан, би гомдолтой байгаа. Өмгөөлөгчид ерөөсөө миний төлөө ажиллахгүй байна. Хөдөө байна, хуралтай байна гэдэг. Бид нар өмгөөлөгч, мөрдөн байцаагч биш гэж хэлсэн” хэмээсэн байна.

Харин тэрээр охиныхоо найз залуу Нэмэхбаярын тухай “Миний охинтой анх насаа нууж танилцсан байсан. Одоо 41 гарч яваа залуу. Анх эхнэр хүүхдээ нуусан байна лээ” гэлээ.

Талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нас барсныхаа дараа найм дахь хоног дээрээ ээжийнхээ зүүдэнд орж ирэн “Ээж ээ намайг хаана авааччихсан юм бэ? Би чинь 22хон настай ш дээ. Надад хийж бүтээх юм зөндөө байгаа шүү дээ” гэж хэлэн уйлж эхэлсэн аж. Ээж нь юу болсон тухай асуухад тэрээр “Би утсаар яриад гарсан. Намайг дуудаад би орсон. 3,4 хүн намайг шатаар хөөсөн. Нэрийг нь хэлэх юм бол танийг бас ална шүү дээ” хэмээн хэлсэн тухай тэрээр ярилцлагынхаа үеэр дурдан  тус хэргийг үнэн зөвөөр шалгаж өгөхийг холбогдох албаны хүмүүсээс хүссэн байна.


URL:

Нэр: Anonymous Огноо: 11 December 2018

Ум маани бад ми хум

Сэтгэгдэл бичих