Сонгуулийн ерөнхий хороог АТГ-т шалгуулна
Өнгөрсөн баасан гаригт болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан ширүүхэн боллоо. Тус хуралдааны үеэр СЕХ-ноос танилцуулсан санал тоолох машин гишүүдийн бухимдлыг ихээр төрүүллээ.
Америкаас ирсэн машиныг танилцуулахын оронд Солонгосын энгийн скайнерыг танилцуулсан нь СЕХ-г АТГ-т шалгуулахад хүргэв.
Сонгуулийн тухай хуульд сонгогчийн саналыг автоматжуулсан системээр авч мөн автоматжуулсан системээр тоолно хэмээн оруулсан. Гэтэл СЕХ-ны дарга Н.Лувсанжав, уг сканнерийг оруулж ирсэн “Интерактив” компанийн төлөөлөгч Н.Ууганбаяр нарын танилцуулснаар урьд өмнөх сонгуулиудын нэгэн адил сонгогчдын саналыг саналын хайрцагт хийлгээд, гагцхүү санал хураалт дууссаны дараа хүний гараар тоолохын оронд уг сканнераар тоолох юм байна.
Машиныг ажиллуулж үзүүлэхэд зөвхөн хэний, аль намын төлөө санал өгсөн нь, саналын хуудас хүчинтэй эсэхийг харуулж байсан юм. Сонгогчдын өгсөн саналыг хайрцагт хийж дараа нь асгаж овоолж байгаад сканнераар тоолох тийм л төхөөрөмжийг БНСУ-аас авчирчээ.
“Сонгуулийн автоматжуулсан төхөөрөмж авахад 24 тэрбум төгрөгийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс зарцуулахаар төсөвт тусгасан. Гэтэл маргааш энэ оны бүх гүйлгээ хаагдаж энэ төсөв шатаж байна. Монгол Улсад сонгуулийг автоматжуулсан системээр явуулах асуудлыг үүгээрээ унагаж байна хэмээн үзэж байгаа аж. Мөн СЕХ-ныхон авах ёстой машинаа биш, огт өөр машин авах гэж оролдсон нь бусдад давуу байдал олгосон гэж үзэж байгаа. Авлигын хуулийн 3.1-д ийм асуудлыг хориглосон байдаг. Тиймээс СЕХ-ны ажлын хэсгийг бас АТГ-т шалгуулахаар болжээ.
А.Итгэл
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: