МАН бүлэг: Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг чөлөөлөхийг дэмжлээ
МАН-ын бүлэг өнөөдөр хуваарийн дагуу хуралдлаа. Бүлгийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа нарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн байна.
Улмаар хоёр сайдыг чөлөөлөхийг дэмжсэн шийдвэрийг гаргажээ. Харин Ашигт, малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжээгүй байна.
Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийсэнгүй.
Б.Анир
URL: