УБЦТС-ын захирал Д.Баярсайхантай хэзээ хариуцлага тооцох вэ?

olloo_mn_1544416592_bayar

ЖДҮХ сангаас төрийн өндөр албан тушаалтнууд зээл авснаас үүдэлтэйгээр Ерөнхий сайдыг огцруулах хүртэл асуудал яригдсан. Иймээс Ерөнхий сайдын зүгээс ЖДҮХ сангаас өөрөө болон өөрийн хамаарал бүхий ААН-үүддээ зээл авсан албан тушаалтнуудтай хариуцлага тооцох ажлыг эхлүүлээд байгаа юм.

Тэгвэл ЖДҮХ сангаас авсан зээлээрээ дээгүүрт яваа УБЦТС-ын захирал  Д.Баярсайхан өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй байна. Тодруулбал, Д.Баярсайхан нь  өөрийн эзэмшдэг “Баяр плант ХААБ” ХХК, “Капиталфактори”, “Эм Эм Жи капитал”  (тус бүр 100% эзэмшдэг гэж ХОМ-дээ мэдүүлсэн) гурван компани 2018 онд ЖДҮХС-гаас нийтдээ 3.3 тэрбум төгрөгийн зээл авчээ. Түүний хувьд  ЖДҮХ сангаас  гурван удаагийн давталтаар ганцхан онд дээрх их хэмжээний зээлийг бага хувийн хүүтэй авсан байгаа юм.

Ийнхүү төрийн албыг өөрийн бизнесийг өргөжүүлэх гарц, гүүр гэж бодогчидтой яагаад хариуцлага тооцохгүй байна вэ? УБЦТС-ын захирал  Д.Баярсайхантай хэзээ хариуцлага тооцох вэ, гэх асуулт хариулт нэхсээр байна.

П.ГОО
Оллоо.мн


URL:

Сэтгэгдэл бичих