Хөгшрөлт
Хараад ханамгүй гоо үзэсгэлэн, бахдаад барамгүй эрч хүч, дүүрээд дундардаггүй хайр дурлал бүхэн ѳѳрийн хугацаатай. Амьдралд элэгдэж мѳлѳгдѳѳд байгаа мэт харагдах хѳгшрѳлт ѳѳрийн цаг хугацаандаа хүн бүхэнд ирдэг. Гэнэтийн үхлээс бусад тохиолдолд хүн бүхэн хѳгширнѳ. Ѳнѳѳдѳр хэн нэгнийг “Ишш чааваас” хэмээн ѳрѳвдѳнгүй харж байгаа, “Хѳгшин тѳгцѳг” хэмээн зэвүүцэнгүй хандаж байгаа, “Сайхан буурал” хэмээн бахдаж үнэлж байгаа залуус бүгдээрээ цаг нь ирэхэд энэ үнэлэмжиндээ ѳѳрсдѳѳ багтдаг нь амьдралын жам. Бид тэдний гадна тѳрхийг анзаараад янз бүрээр дуу алдах авч, дотоод сэтгэл рүү нь хэзээ ч ѳнгийн чагнаж амждаггүй.
Хүн нас ахих тусмаа сэтгэлийн багтаамж нь далай мэт уудам болж, туулж ѳнгѳрүүлсэн амьдралын туршлага нь усны ундарга мэт арвин болж, хайрлах уучлахын хязгаар нь тэнгэр мэт хязгааргүй болдог. Залуус та нарын гаргаж буй элдэв араншин, гэнэн бардам зангийн алдаа онооны хязгаар, хайр хардлагын харгалдаан, уучлал үзэн ядалтын тѳгсгѳл бүхэн тэдний хувьд “алган дээр тавьсан” мэт ил харагдаж байдаг юм. Даанч ѳѳр ѳѳрийн хэмжээндээ учирлаж хэлсэн бүхнийг нь та нар тоож сонсохгүй л дээ. Ѳѳрийгѳѳ “бүхнээс ухаантай” хэмээн тэнэгтэж явах насандаа та нар тэдний учирлалыг үл тоож, “амьдаар нь оршуулах” мэт тоомжиргүй ханддаг. Хэзээ хойно ѳѳрсдѳѳ тэр л насан дээр ирж гэнэт ухаарахад бүх зүйл эргэж ирэхгүйгээр холдож одсон байдаг нь амьдрaлын тохуурхал. Алдааг заавал үзэж туулж байж ухаардаг нь бидний зан.
“Хүн хэзээ хѳгширдѳг вэ?” гэж би хүмүүсээс асуудаг. Хариулт нь янз бүр байх боловч яг үнэндээ “За даа би ч хѳгширч байна даа” гэж дотроо харуусангүй бодож эхэлсэн цагаасаа л шууд хѳгширдѳг юм шүү дээ. Хѳгшрѳлт хүний сэтгэл дотор бий болж эхэлдэг. Цэл залуу атлаа алив зүйлд гутрангүй хандах, ѳѳрийгѳѳ голох хэмжээндээ ѳрѳѳл бусдад атаархаж эхлэх, алив зүйлийг хийхээсээ халгаж “Би ч чадахгүй дээ” хэмээн хойргоших, бүх л зүйлийг болж бүтэхгүй талаас нь дүгнэж эхлэх бүхэн чиний оюун сэтгэлгээний хѳгшрѳлтийн эхлэл. Гаднаасаа хѳгшин мэт харагдавч амьдралын баяр баясгаланг сэтгэлдээ дүүргэж, бүх л зүйлийг хамгийн ѳѳдрѳг сайхнаар харж, хүмүүсийг жинхэнээр нь хайрлан дурлаж, бас уучлан ѳршѳѳж, хийж бүтээнэ хэмээн зүтгэж явдаг цэл залуухан сэтгэлгээтэй олон хүмүүс байгаа.
Саяхан “Эерэг сэтгэлгээний давалгаа” арга хэмжээн дээр Г. Хонгорзул гэдэг залуухан бүсгүй “Хѳгшрѳлтийг сэтгэл дотроо бүү оруулаарай” хэмээн захиж байна билээ. Бид ѳѳрсдийн аав ээжээ тэтгэвэрт гарах мѳчид хүчээр хѳгшрүүлдгээ анзаардаг уу? “За ашгүй, та нар минь cайхан амарч жарга даа” гэж халамжлах атлаа хүүхдүүдээ авчраад ѳсгүүлнэ. Монголчууд бид хурдхан ѳвѳѳ эмээ болцгоож ач зээгээ ѳсгѳхийн тулд хоёр биенээсээ тусдаа ч болов байж, ѳѳрсдийн амьдралаа “золиослох”-ыг бид АЗ ЖАРГАЛ хэмээн үнэлсээр уджээ. Нѳгѳѳ амьдралын туршлага, эрч хүч, ухаан сэтгэлгээ, хийж бүтээх хүсэл мѳрѳѳдѳл бүхэн аажим аажимдаа унтарч, хувь заяатайгаа эвлэрч эхэлдэг. Хааяа үеийн хѳгшчүүдтэйгээ уулзан хуучилж, цэнгэн бүжиглэмээр байсан ч хүүхдүүдээсээ санаа зовж ичнэ. Санхүүгийн бүх эрх чѳлѳѳ нь хумигдаж хүүхдүүдийнхээ “гарыг хардаг” болно. Яг үнэндээ бид ид сайхан насан дээр нь хүчээр хѳгшрүүлж байгаа бус уу? Тэтгэвэр бол амьдралын даатгал бус уу?
АНУ д ажиллаж байгаад буцсан Б.Анхбаяр гэдэг бүсгүй “Үнэ цэнэтэй ахмадууд” нэртэй тѳсѳл эхлүүлсэн байна билээ. Тэтгэвэрт гарсан хүмүүсийн туршлага ур чадварыг ашиглах маш олон боломжууд байгаа. Тэдэнд зориулсан цахим хуудас нээгээд, тэднийг ѳѳрсдийн чадвараа бусдад зориулах боломж олгож болно. Гэрээр багшилж болж байна, хийсэн гар урлалын бүтээгдэхүүнүүдээ зарж болж байна, хэрэгцээ шаардлагатай компаниудад зѳвлѳлгѳѳ ѳгч болж байна, гэрээгээр ажиллаж болж байна. Тэд бол “үнэ цэнэ”-тэй хүмүүс, тэднийг маш сайнаар ашиглаж яагаад болохгүй гэж? Тэд их мѳнгѳ олох гэж хүсэхгүй дээ, зүгээр л хүмүүсийн дунд байх, ѳѳрсдийн хүссэн бүхнээ боломжоороо хийх хүсэл бол бий. Бас тэднийг зѳндѳѳ их аялуулж залуу насны мѳрѳѳдлийг нь биелүүлмээр. Караокед нэг сайхан дуулуулмаар…
“ЧИ ѲНГѲРСѲН ҮЕ РҮҮГЭЭ ГАР БУУГААР БУУДВАЛ, ИРЭЭДҮЙ ЧАМАЙГ ИХ БУУГААР БУУДНА” гэдэг хэллэг бий. ѲНѲѲДѲР ЧИ ХѲГШИН ХҮМҮҮСТ ЯАЖ ХАНДАНА, ИРЭЭДҮЙ ЧАМД ТЭГЖ ХАНДАНА.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Галбадрах гуай, нээрээ л гайгүй боловсрол мэдлэгтэй, туршлага арвин, хамгийн гол нь шуналгүй, шударга нь голдуу “хөгшчүүдийн арми” гэж мундаг хүч гарч ирж байнаа, энэ лут нөөцийг нэгэн фронтод төвлөрүүлбэл ихийг хийнэ дээ гэж бодогддог юм.