Албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөхийг Т.Мэйд уриалжээ
Европын Холбоотой байгуулсан одоогийн хэлэлцээрийн төслийг парламент сайшаан батлахгүй бол албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөхөд хүрнэ гэдгийг Их Британийн Засгийн газрын гишүүд Ерөнхий сайд Тереза Мэйд сануулжээ. Энэ тухай “The Daily Telegraph” сонин мэдээлсэн байна.
Тус сонины мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд Их Британийн Засгийн газрын гишүүд “Brexit”-ийн хэлэлцээрийг хамгийн сайн нөхцөлтэйгээр Европын Холбоонд тавихыг Т.Мэйд ятгахыг оролдож байгаа аж. ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр баталсан баримт бичгийн төслийг Их Британийн парламент энэ сарын 12-нд эсэргүүцэж, үүний дараа ерөнхий сайд ЕХ-той шинээр хэлэлцээрт хүрэх асуудал амжилтгүй болвол түүнийг албан тушаалаас нь огцруулах магадлал өндөр байна гэж эх сурвалж мэдээлсэн байна.
URL: