“GOOGLE”-Д 10 САЯ ДОЛЛАРЫН ХОХИРОЛ УЧИРЖЭЭ

google2.0.0Компанийн зар сурталчилгаа байрлуулах системийг хэрхэн ашиглах талаар Google-ийн ажилтнууд бүлгээр ажиллах дасгалын үеэр алдаа гарсан байна. 2018 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Google-ийн дадлагажигч ажилчдын алдаанаас болж АНУ, Австрали даяар олон тооны вебсайт, аппликейшнүүдэд хуурамч зар сурталчилгаа 45 минутын турш байршсан талаар “Financial Times” сонин мэдээлжээ. Google компанийн удирдлага дээрх хэргийг тухайн өдрийн маргааш нь илрүүлж, хохирол учирсан бүх зар сурталчилгаа гаргагч нарт нөхөн төлбөр төлөхөө мэдэгдсэн бөгөөд “Бид энэ шударга алдаагаа мэдсэний дараа кампанит ажлуудыг зогсоохын тулд түргэн шуурхай ажилласан.” гэсэн байна.

fc141dba645f46ab57eb6f1bc8500d31a3879b50c8b32c93ff96843f66a2dd06_3922358 “Google”-д 10 сая долларын хохирол учиржээ

Нөхөн төлбөрийн хэмжээг ойролцоогоор 10 сая доллар хэмээн таамаглаж байна. Дээрх хэрэг нь Google компанийн зар сурталчилгааны багаас дадлагажигч ажилчдад электрон систем хэрэглэх аргыг зааж байх үед гарсан алдаа бөгөөд дадлагажигч ажилтан зар сурталчилгааг худалдах товчийг буруу дарсанаар ийм явдал болсон аж. Дээрх зар сурталчилгаа нь Google-ийн ADX-д байрласан бөгөөд ADX нь Google-ийн вебсайт болон аппликейшнд байрлах маш олон тооны зар сурталчилгааны биржид байрлуулдаг программ юм байна. Google-ийн удирдлагаас цаашид ийм алдаа гаргахгүй байхын тулд аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа. Харин ажилчинд юу тохиолдсон талаар хэлэх үг алга.”  гэжээ.

 updown.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих