Засаглалыг сайжруулж, төсвийн тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллана
Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг түр хамаарагч Паскал Нгануг хүлээн авч уулзах үеэр тэрээр Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн хөтөлбөр”-т хамрагдсанаас хойш тодорхой үр дүн гарч байгааг хэллээ. Эдийн засагт өсөлт гарч, хөрөнгө оруулалт нэмэгдэн, төсвийн алдагдалгүй болж байгааг тэмдэглэв. “Цаашид эдийн засгаа төрөлжүүлэх, экспорт, ялангуяа ноос, ноолуур, мах, махан бүтээгдэхүүн гээд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байна”гэв. Мөн “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Хөгжлийн банкны удирдлага, зохион байгуулалтыг олон улсын стандартад нийцүүлж сайжруулахаар ажиллаж байгааг хэлэв. Монгол Улсын Засгийн газраас явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа үр дүнд хүрч байгааг Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч хэлээд хамтран ажиллахаа илэрхийлэв.
Мөн өдөр Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч, хатагтай Ёланда Фернандез Ломменийг хүлээн авч уулзлаа. Тэрээр, Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-оо тодорхойлж энэ хүрээнд төрийн албаны болон эдийн засгийн шинэчлэл зэрэгт онцгой анхаарч үр дүнд хүрч байгааг тэмдэглэв. Уул уурхайд түшиглэсэн эдийн засгаа олон тулгууртай болгох үүднээс хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг дэмжих чиглэлээр шаардлагатай бүх арга хэмжээ авч байгааг хэлэв.
АХБ-ны суурин төлөөлөгч, хатагтай Ёланда Фернандез Ломмен илэрхийлэв. Тухайлбал “Эрдэнэс Монгол” компанитай хамтран засаглал, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах, аймаг, сумдын хөгжлийг дэмжих зэрэг төсөл амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд удахгүй өртөг багатай, ногоон орон сууцны хороолол барих төсөл эхлэх гэж байгааг хэлэв. Цаашид Хөгжлийн банкны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв
URL: