Алина Загитовагийн дээд амжилтыг Японы тамирчин эвджээ
Канадын Ванкувер хотод болж буй Уран гулгалтын Гран-при шигшээ тэмцээний богино үзүүлбэрт Японы тамирчин Рика Кихира тэргүүлж байна.
Тэрбээр тус төрөлд 2018 оны олимпийн аварга Алина Загитовагийн дээд амжилтыг 82,51 оноогоор шинэчлэн тогтоожээ. Оросын тамирчин Алина Загитова богино үзүүлбэрт 80,78 оноогоор дээд амжилт тогтоож байсан юм. Рика Кихира эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хамгийн хүнд үсрэлтийг цэвэрхэн гүйцэтгэсэн байна.
Энэ тэмцээнд Алина Загитова 77,93 оноогоор хоёрдугаар байрт жагсаж байна. Харин гуравдугаар байрт мөн Оросын тамирчин орж байна. Өдгөө 21 настай Елизавета Туктамышева 70,65 оноогоор богино үзүүлбэрт гуравдугаар байранд жагсаж байгаа аж.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: