Эцэг Бушийг Техаст оршуулжээ

712-15441579505c09f2ee36786

НЬЮ-ЙОРК. /TASS/.  Өнгөрсөн долоо хоногт 94 насандаа таалал төгссөн Цагаан ордны тэргүүн асан “том” Жорж Бушийг пүрэв гарагт Коллеж-Стейшен хот дахь Техасын хөдөө аж ахуй, машин угсралтын их сургуулийн дэргэдэх өөрийнх нь нэрэмжит Ерөнхийлөгчийн номын сангийн нутаг дэвсгэрт оршуулжээ. Энэ тухай Ерөнхийлөгч асны албан ёсны төлөөлөгч Жим Макграт “Twitter” хуудсаараа мэдээлэв.

Эцэг Бушийг номын сангийн зэргэлдээх газарт гэргий Барбара Буш, мөн 1953 онд гурван настайдаа нас барсан охин Робиных нь дэргэд нутаглуулжээ. АНУ-ын тэргүүн хатагтай асан өнгөрсөн дөрөвдүгээр сард 93 насандаа таалал төгссөн байна.
Оршуулах ёслолыг хаалттай явуулжээ. Эцэг Бушийн шарилыг Хьюстон хотоос Коллеж-Стейшенд галт тэргээр хүргэсэн бөгөөд гэр бүлийн гишүүд, ойр дотны найзууд нь дагалдан явжээ. Оршуулах ёслолыг төв телевизээр үзүүлсэн байна.
Америкийн 41 дэх Ерөнхийлөгчийг сүүлчийн замд нь үдэх ёслол Вашингтоны Цогчин дуган болон Хьюстоны Гэгээн Мартины сүмд болжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих