Ш.Батхүүд холбогдох хэргийг ойрын хугацаанд шүүхэд шилжүүлнэ
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан гэх хэрэгт “Жаст”-ын Ш.Батхүү нарыг яллагдагчаар татан шалгаад олон жил болжээ.
Хуулийнхан эдийн засгийн гэмт хэрэг болохоор их цаг хугацаа орж байгаа гэж тайлбарладаг.
Харин өнөөдөр АТГ-аас хийсэн хэвлэлийн хурлын үеэр Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог “Ш.Батхүү нарт холбогдох хэргийг шалгаж дууссан. Ойрын хугацаанд шүүхэд шилжүүлнэ” гэх мэдээллийг өгөв.
О.Гэрэл
Оллоо.mn
URL: