Өнөөдөр шатахууны үнээ буулгах өдөр

p1c2ivb7gvap815si1bm819917qm3Хоёр хоногийн өмнө ЗГХЭГ-ийн дарга Г.Занданшатар,  УУХҮ-ийн Сайд Д.Сумъяабазар нар нефть импортлогч компанийн төлөөлтэй уулзаж, шатахууны үнэ, ам.долларын ханшийн өсөлтийн талаар ярилцсан. Үүний дүнд өнөөдрөөс эхлэн шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгахаар болсон. Түүнчлэн сарын эцэс гэхэд дахин 200 төгрөгөөр бууруулахаар болсон юм.

 Хэрвээ шатахууны үнээ буулгахгүй бол салбарын сайд нь “Нэмэх үед чинь дуугүй нэмүүлээд л байдаг, асуудлыг чинь ойлгож дэмждэг. Харин үнэ буулгах гэхээр та нар янз бүрийн тайлбар тавиад худлаа ярьж байна шүү. Шууд цуцлана шүү” гэсэн юм.

Ийнхүү Засгийн газраас өгсөн үүрэг даалгаварыг нефть импортлогчид хүлээж авахаар болсон. Энэхүү тохироогоо биелүүлэх эсэх, биелүүлээгүй компанийн эрхийг цуцлаж чадах үгүйг өнөөдөр  харцгаая.


URL:

Сэтгэгдэл бичих