АН-ын бүлэг эрхзүйн чадамжтай байгаа гэв
АН-ынхан УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа хөөж, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг дөрвөн жилийн турш АН-аас УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Шийдвэрийн улмаас УИХ-ын гишүүн Л.Болд намаасаа гарахаа мэдэгдэж, АН-ын бүлэг тарах нөхцөл байдал үүсээд байгаа юм. Тодруулбал, Найман гишүүнтэй намын бүлэг УИХ-д бүлэг байгуулах боломжтой юм. Харин АН-ынхан одоогоор долоон гишүүнтэй болоод байна.
Өчигдрийн чуулганы үеэр АН-ын бүлгийн зүгээс “Д.Сумъяабазар сайд санаачилсан хуулийн төслөө УИХ-д оруулж ирж хэлэлцүүлэхгүй байгаа учраас уг хуулийн төслөөр завсарлага авах саналыг гаргаж байна” гэв. Харин үүнтэй холбогдуулан гишүүдийн дунд АН-ын бүлгийг тарсан гэх маргаан дэгдэж, АН-ын бүлэг тарчихсан байхад завсарлагыг нь хүлээж авбал ҮХЦ-д асуудал нь очно гэсэн юм.
Харин УИХ-ын Тамгын газраас үүнд доорх тайлбарыг өглөө. Тодруулбал, ”УИХ дахь нам, эвслийн бүлгээс гишүүн гарсан, намын бүлэг тарсан тохиолдолд УИХ-ын даргад албан бичгээр мэдэгдэх ёстой. Одоогоор АН-ын зүгээс УИХ-ын дарга болон Тамгын газарт албан бичиг ирүүлээгүй байна. Тиймээс АН-ын бүлгийг эрх зүйн чадамжтай гэж үзнэ” гэсэн юм.
Б.Анир
URL: