Энэ жил хувийн 38 хөдөлмөрийн биржид бүртгэлийн гэрчилгээ олгожээ
Энэ онд 47 аж ахуйн нэгж байгууллагаас хөдөлмөрийн биржийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ирүүлсэн байна. Мөн ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, 17 сургалтын байгууллагаас бүлгийн сургалт зохион байгуулах хүсэлт ирүүлжээ.
Ийнхүү ирүүлсэн хүсэлтийн шийдвэрлэхдээ “MNS6620:2016” стандарт, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх, арга хэмжээг зохион байгуулах нэгдсэн удирдамж” болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын А161, А/34 дүгээр тушаалд тавигдсан шалгуур үзүүлэлт, тавигдах шаардлагыг дагуу ажиллажээ.
Ажлын хэсгийн гишүүдийн дүгнэлт, хуралдааны протоколыг үндэслэн, 38 хөдөлмөрийн бирж, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, бүлгийн сургалтыг зохион байгуулах 17 сургалтын байгууллагад бүртгэлийн гэрчилгээ олгожээ.
URL: